ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/30-НД НИЙТЛЭГДСЭН
Абдул Карим Катарын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг
Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 11 сарын 30
iKon.MN
Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр худалдаж авсан Абдул Каримын тухай мэдээлэл авахаар дуудлага худалдааны санал дээр бичигдсэн дугаар руу холбогдож асуулаа.
Абдул Каримын туслах "Тэрбээр Катарын хөрөнгө оруулалттай компанид зөвлөхөөр ажилладаг. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн хариултыг өглөө.
Өөр эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр Иранд төрсөн бөгөөд Монгол эхнэртэй, Монголд олон жил амьдарсан ажээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

