Ч.Ганхуяг: Та бүхний итгэл шингэсэн мөнгийг БУЦААН ШИЛЖҮҮЛЭХ ажлыг эхэллээ
Хэвлэх үйлдвэрийн барилгыг "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг олон нийттэй хамтран худалдаж авах санаачилга гаргасан билээ.
Тэгвэл энэ дуудлага худалдаа өнөөдөр зохион байгуулагдаж, тэрбээр оролцож чадаагүй юм.
Үүний дараа Ч.Ганхуяг өөрийн фэйсбүүк хуудасдаа дараах мэдэгдлийг хийлээ.
Мэдэгдэлдээ "Энэ удаагийн газар хувьчлалын тендерт бид оролцох боломжгүй боллоо. Иймд тохирсон ёсоор та бүхний халуун сэтгэл, хязгааргүй их итгэл шингэсэн мөнгийг эргүүлэн шилжүүлж өгөх ажлыг эхлүүлж байгааг дуулгая" хэмээн онцолсон байна.
Өөрөөр хэлбэл дуудлага худалдаанд оролцохоор мөнгөө шилжүүлсэн иргэдийн мөнгийг буцааж тараахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

