ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 ТЭРБУМААР худалдлаа

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор “Улаанбаатар таймс” сонины Хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.

Өнөөдөр дуудлага худалдаа Хангарьд ордонд зохион байгуулагдлаа. Барилгын доод үнэ 7 тэрбум 155 сая төгрөг байсан бөгөөд дуудлага худалдаанд 9 санал ирсэн байна.

 

Ингээд дуудлага худалдаагаар Хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр Монгол Улсын иргэн Абдул Карим худалдаж авлаа. 

Хэвлэлийнхэн түүнээс худалдан авсан газраа ямар зориулалтаар ашиглах талаар асуухад хариулт өгсөнгүй.

Дуудлага худалдаанд

  1. Капитрон банк,
  2. Таван Богд Трейд,
  3. Bluemon ХХК
  4. В.Энхбаатар
  5. Б.Батнягт
  6. З.Пүрэв-Очир
  7. Б.Отгонжаргал
  8. Р.Мандах
  9. Адбул Карим нар оролцсон юм.

Дуудлага худалдаа Таван Богд Группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Абдул Карим, Б.Отгонжаргал нарын хооронд хүчтэй өрнөсөн юм. 

 

 

Мөн өнөөдрийн дуудлага худалдаагаар:

  • “Автобус-3” НӨҮГ–ын барилга байгууламжууд
  • Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга
  • Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дуусаагүй барилгыг худалдах байсан ч санал ирээгүй учир зарагдсангүй.