Шатдаггүй, хорхой шавьж иддэггүй, дулаан хадгалах чадвар өндөртэй хөнгөн блокоор байшин барих боломж бүрдлээ. “Бид дулааныхаа 50 хувийг нь хаалга, цонхоор алдчихдаг. Ихэнх барилга дулаан их алддаг учир машинтай зүйрлэвэл шатахууныхаа талыг нь зүгээр л асгачихдагтай адил.
Манайхан евро стандарт нэвтрүүлнэ гэж хэдэн жил ярьсан. Энэ зорилтдоо хүрч эрчим хүч хэмнэсэн барилгын материалын үйлдвэр ашиглалтад оруулж буй нь Монгол айл бүрийн мөнгийг хэмнэх хаалга нээж буй юм” гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тэмдэглэв.
МАК компани Төв аймгийн Сэргэлэн суманд эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй европ стандартыг хангасан бетоны үйлдвэр байгуулснаа өнгөрсөн Баасан гаригт нээсэн нь энэ. Тус компани ХБНГУ-ын “Топверк” группийн “HESS ААС systems” технологиор ийм үйлдвэр ашиглалтад оруулж, евро стандартын шаардлага хангасан “Евроблок” нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж эхэллээ.
“Евроблок” нь хөнгөн, бат бэх, даац сайтай, дулаан хадгалах чадвар өндөр, шатдаггүй, эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй супер бетон юм байна. Барилгын бусад материалаас 50 хувь хөнгөн аж. Энэ нь хөрөнгө хэмнэж, барилгын нэг ам метр талбайн үнийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэнэ.
Мөн дулаан хадгалах чадвар нь тоосгоноос 3-5 дахин сайн учир халаалт, хөргөлтийн зардлыг ч бас аж.
Мөн дулаан хадгалах чадвар нь тоосгоноос 3-5 дахин сайн учир халаалт, хөргөлтийн зардлыг ч бас аж. Tobermorite нь кварц болон бусад эрдсийг агуулдаг юм байна. Бүтээгдэхүүний үндсэн найрлагад кварцын агууламжтай элс, шатаасан шохой, цемент, гөлтгөнө, хөнгөн цагааны нунтаг ордог аж.
Автоклаваар боловсруулсан хийт бетоныг 1942 онд Швед Улсад анх удаа үйлдвэрлэж, Европт төдийгүй дэлхийн олон оронд түгээмэл хэрэглэдэг барилгын материал болжээ. “HESS ААС systems” нь 30 жилийн өмнөөс хийт бетоны зах зээлд гарч ирсэн бөгөөд тоног төхөөрөмж үйлдвэрлэж нийлүүлэхээс гадна угсарч, засах чиглэлээр дагнан байна.
Тиймээс бетон хооронд зай гардаггүй юм байна. Энэ нь дулаан алдахгүй байх гол шалтгаан гэнэ. Нэг шоо метр нь хийт бетон 145,000 төгрөгийн үнэтэй. Захиалагч иргэн, аж ахуйн нэгж түүнийгээ 100, 200 гэх зэргээр хэдэн ширхэг болгон зүсүүлж ч болдог байна.
Жин болон хэмжээний харьцаа нь барилгын ажлыг нэлээд хөнгөвчилж, бусад бетонтой харьцуулахад барилгын өрлөгийн ажлын хугацааг дөрөв дахин бууруулах гэнэ. Хадаас хадах, хөрөөдөх, дурын хэлбэр гарган механик боловсруулалт хийж болох бөгөөд мэргэжлийн өрлөгчин биш хэмнэх юм байна.
Монгол орны цаг уурын эрс тэс уур амьсгалд хийт бетоны 40 см-ийн зузаантай хана босгоход л шилэн хөвөн, хөөсөнцөр зэрэг дулаалгын нэмэлт материал огт шаардлагагүй аж. Мөн дуу чимээ тусгаарлах чадал нь ч муугүй гэнэ.
Монгол Улс жилд 650,000 шоо метр бетон импортолдог.
Химийн ямар нэгэн хорт бодис агуулаагүй, 100 хувь байгалийн эрдэст материалаас бүрдсэн нь хүний эрүүл мэнд, байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөөгүй байхынх нь шалтгаан болдог байна.
Үүнээс гадна ямар нэгэн химийн процесст идэгдэж, ялзрахгүй, хорхой шавьж, мэрэгч амьтад үүрлэхгүй аж. Найрлагад нь усанд үл уусах эрдсүүд ордог учир чийг тогтоодоггүй, гадагшлуулдаг юм байна.
Уг үйлдвэрийг байгуулахад нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. МАК компани өөрийн хөрөнгөөр уг үйлдвэрээ байгуулсан байна. 2012 оны хавраас үйлдвэр байгуулах ажлаа эхлүүлж, дараа оноос нь тоног төхөөрөмжөө угсарч эхэлсэн байна.
Монгол Улс жилд 650,000 шоо метр бетон импортолдог. Уг үйлдвэрийг байгуулснаар бид гадаадаас 270,000 шоо метр л бетон авна. Энэ хэмжээгээр манайд валютын эрэлт буурч, төгрөгийн ханш тогтворжино. Баярлаж болох бас нэг шалтгаан нь барилгын салбарт евро стандарт нэвтрүүлж буй явдал. Иргэдэд хүрч буй эцсийн бүтээгдэхүүн чанарын хөдлөшгүй баталгаатай болж буй хэрэг. Иймээс цаашид сал барын хөгжлийг хурдасгах нэг хүчин зүйл болох үндэстэй юм” гэж үнэлсэн юм.
Технологийн хувьд уг бетоныг өндөр хэмийн даралтат уурын сав буюу автоклавт жигнэж бэхжүүлдэг аж. “Хөнгөн бетоны нэлээд олон төрөл бий. Үүнээс хийт бетон нь уураар бэхжүүлдэг үйлдвэрлэлийн технологи болон нийгэм, эдийн засгийн давуу талаараа ялгарна” гэж үйлдвэрийн ерөнхий технологич Н.Баяржавхлан тайлбарлав. Нягт сайтай учир ердийн бетоноос тав дахин хөнгөн аж. Нэг шоо метр хийт бетон 400-500 кг жинтэй гэнэ.
Хийт бетоны бүтцийн 60-85 хувийг жигд тархсан, 1-2 мм-ийн хэмжээтэй хий бүхий вакумжуулсан бөмбөлөг бүрдүүлдэг гэж үйлдвэрийнхэн хэлсэн. Материалын хатуу хэсэг нь талстсан холбогч материал болох tobermorite гэх эрдсээс тогтдог ажиллаж иржээ.
Өдгөө Европ, Ази, Хойд болон Өмнөд Америкийн 40 гаруй улсад үйлдвэрийн шугам угсарч, суурилуулаад буй гэнэ. “HESS ААС systems” технологийн тоног төхөөрөмж нь Европын EN баталгаат хяналтын стандартыг хангасан байдаг аж.
“Евроблок”-ийг захиалагчийн хүсэлтийн дагуу ямар ч хэмжээгээр үйлдвэрлэж болох аж. Үүнээс гадна угсрахад хялбар, өөгүй, тэгш хэмжээсээр барих боломжтой гэнэ.
Материалын орц найрлага, технологийн шугам, дамжлага нь бүрэн автомат. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлд нь хүний оролцоо бага, компьютероор удирдах юм байна.
Энэ нь Монголын үйлдвэрлэлийн салбарт техникийн хувьсгал хийсэн явдал гэж тэд онцолж байна. Гаднын ямар нэгэн хүчин зүйл, хүний үйл ажиллагаанаас болж үйлдвэрлэлд алдаа гарахгүй аж.
Материалын орц найрлага, технологийн шугам, дамжлага нь бүрэн автомат.
Үйлдвэрийн дарга Д.Баярсайхан “Үйлдвэр бүрэн автомат. Гурван ээлжтэй, нэг ээлжинд нь 12 хүн ажилладаг.
Үйлдвэрийн хэмжээд 152 ажилтан бий. Бүгд монгол ажилчид. Өдгөө “Тонверк” группийн мэргэжилтнүүд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн угсралт, туршилт, тохируулгад үйлдвэрлэлийн ажилчдыг сургаж байгаа. Одоогоор 1,000 орчим шоо метр бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд байна” гэсэн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!