Таван Толгойн нүүрсний ордод Хөрөнгө оруулагч тодруулах уралдаант шалгаруулалтын дүн гарлаа. Өнөөдөр хуралдсан Ажлын хэсгийн хуралдаанаар Техникийн саналдаа авбал зохих босго оноог авсан Хятад, Япон, Монголын Чайна Шэнхуа Энержи, Сумитомо, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл болон Пибоди Энержи компанийн Санхүүгийн саналын үнэлгээг Ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.
ТАНИЛЦУУЛГА /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ ҮЗЭХ БОЛОМЖТОЙ/

Үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан Чайна Шэнхуа Энержи, Сумитомо корпораци, Энержи Ресурс ХХК-ийн хамтарсан түншлэлийг Таван Толгойн нүүрсний ордод Хөрөнгө оруулагчаар шалгаруулав.
Эх сурвалж: Таван Толгойн Ажлын хэсэг
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!