Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Орос, Хятад байгалийн хийн үнэ дээр тохиролцоонд хүрч байна

Г.Од
2014 оны 5 сарын 19
www.mongolianminingjournal.com
Зураг зураг

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин БНХАУ-ын дарга Си Зинпины урилгаар тус улсад хийх албан ёсны айлчлал маргааш эхэлнэ. 

Айлчлалын хүрээнд Оросын “Газпром” болон Хятадын Үндэсний газрын тос, байгалийн хийн корпораци /CNPC/ сүүлийн 10 жилийн  турш хэлэлцэж буй байгалийн хий нийлүүлэх гэрээг үзэглэх учиртай. 

Тус гэрээ хүчин төгөлдөр болсноор 2018 оноос эхлэн жил бүр 38 тэрбум куб.метр байгалийн хийг 30 жилийн турш “дорнод” маршрутаар буюу Оросын Ковыктин, Чаяндын ордоос баригдахаар төлөвлөгдсөн “Сибирийн хүч” 3200 км хоолойгоор Хятадад нийлүүлнэ. 

Хоёр тал бүтээгдэхүүн нийлүүлэх үнэ дээр тохиролцож чадахгүй байсны улмаас өнөөг хүртэл гэрээнд гарын үсэг зураагүй юм. В.В Путины айлчлалаас өмнө “Газпром” компанийн тэргүүн А.Б Миллер гэрээний асуудлаар Бээжинд ажиллаж байна.

Хоёр тал бүтээгдэхүүн нийлүүлэх үнэ буюу 1000 шоо метр байгалийн хийг ойролцоогоор 350-380 ам.доллараар нийлүүлэх тохиролцоонд хүрч байгаа тухай Оросын тал мэдээлжээ. 

Ингэснээр Орос, Хятад хоёр улсын Төрийн тэргүүн нарын 7 дахь удаагийн уулзалтаар “Газпром”, CNPC корпораци ойролцоогоор 400 тэрбум ам.долларын гэрээг байгуулах юм. 

Зураг