Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/14-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Тэмүүжин: Та нарын хүссэнээр өөрөө огцрохгүй ээ

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Х.Тэмүүжин

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хуульзүйн сайд Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг энэ сарын 7-нд УИХ-ын даргад өргөн барьсан.

Х.Тэмүүжин сайдыг  хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр огцруулах гэж буйгаа тогтоолын төсөлдөө дурьдсан юм.

Энэ асуудлыг эхлээд хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр 14.00 цагт хэлэлцэнэ.

Ингэснээр сайдыг огцруулах эсэхээ байнгын хороогоор хэлэлцээд, УИХ-ын чуулганы хуралдаанд санал дүгнэлтээ оруулж хэлэлцсэнээр эцсийн шийд гарах учиртай.

Харин Х.Тэмүүжин сайд олон нийтийн сүлжээнд: "Хуулийн салбарын шинэчлэл эцэстээ нам дамжсан улс төрийн бүлэг, банк дээрэмдсэн цагаан захтнууд, гэмт хэрэгтэнтэйгээ сүлбэлдсэн хуулийн ажилтан, хуулийн байгууллагаар хамгаалуулсан авлигатай тэмцэхэд хүрч байна. 

Төрийн өмчийг, улс төрийн  намыг ЗГ-ын яамдыг хувьчилж авсан шигээ хуулийн байгууллагыг хувьчилж авна гэж бодож байгаа бол "БИ ТЭДЭНД ҮГҮЙ" гэж хэлж байна.

Та нарын хүссэнээр өөрөө огцрохгүй ээ. Юу ч гэж гүтгэж, доромжилсон сөрж зогсох л болно. Хүсч байгаа бол ил гараад товчлуураа дарцгаа..." хэмээн бичсэн байна.