УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барилаа.
Тэрбээр Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нь хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэх үндэслэлээр огцруулах гэж буйгаа тогтоолын төсөлдөө дурьджээ.
Түүний өргөн барьсан Тогтоолын төсөл
О.Баасанхүү гишүүн өнгөрсөн гуравдугаар сард Х.Тэмүүжин сайдыг огцруулах хүсэлт УИХ-ын даргад гаргасан ч хүлээж аваагүй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!