Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд “Рио Тинто” руу захиа бичжээ

С.Болд-Эрдэнэ
2014 оны 4 сарын 3
www.mongolianminingjournal.com
Зураг зураг
Ерөнхий сайд Н.Алтанхуяг

“Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт хойшлох нь нэгэнт тодорхой болсон. Төслийн санхүүжилтэд оролцох банкуудын зээлийн хугацаа 3 дугаар сарын 31-нээр дууссан ч банкууд болон төсөл хэрэгжүүлэгчдээс хугацааг сунгасан эсэх талаар мэдээлэл өгөөгүй байна. 

Төслийн санхүүжилт авах хугацаа хойшилж байгаа нь Монгол улсын Засгийн газраас хамаараагүй гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдэж байсан.

Н.Алтанхуяг: Хөрөнгө оруулагчид яагаад хөдлөхгүй байна вэ гэхээр дэлхийн эдийн засгийн байдал муу, нэг хэсэг зэсийн үнэ унасан.

Тэрбээр энэ талаар “Рио Тинто” группын Гүйцэтгэх захирал Сэм Уолшт албан ёсоор захидал бичсэн гэдгээ өнөөдөр мэдэгдлээ. “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан үеэс Оюутолгойн гүний уурхайг ашиглах ёстой гэж үзэн яаравчлуулж, энэ асуудалд бэлэн байгаагаа ямагт илэрхийлж ирсэн.  

Өнгөрсөн долоо хоногт Монгол Улс ашиглахад бэлэн байгаа шүү гэсэн агуулгатай захиаг “Рио Тинто”-гийн том захиралд бичсэн.

Харин хөрөнгө оруулагчид яагаад хөдлөхгүй байна вэ гэхээр дэлхийн эдийн засгийн байдал муу, нэг хэсэг зэсийн үнэ унасан. Тийм учраас хөрөнгө оруулагч тал төдий л яарахгүй байгаа тал байна” хэмээн Ерөнхий сайд ярьжээ. 

Зураг