Бугуйн цаг авах гэж байна уу?
Үнэтэй чанартай бугуйн цаг бол зөвхөн хэрэглээ биш гоёл чимэглэл, бусдад өөрийгөө илэрхийлэх эдэд тооцогддог. Тэгвэл цагны ертөнцийн дараах нэр томъёонуудыг ойлгодог болсон байхад илүүдэхгүй.
- Aperture (Цонх)
Aperture
Цагны нүүрэн дээр байдаг жижиг цонх. Сар, өдөр, сарны үе (moonphase) зэрэг нэмэлт мэдээллүүдийг харуулдаг.
- Bezel (Хүрээ)
Bezel
Цагны нүүрийг тойрсон хүрээ. Ихэнхдээ хөдөлгөөнгүй байдаг бол зарим нь гараар эргүүлж болдог. Эргэдэг хүрээтэй нь хуваарь тэмдэглэгээтэй байдаг ба усанд шумбагчдад зориулагдсан. Усанд шумбахаасаа өмнө эхэлсэн цагаа тэмдэглээд, усан дотор байхдаа ил гарах цагаа харж баримжаалдаг байна.
- Case (Эх бие, гэр)
Case
Цагны эх бие, гэр хэлбэртэй эд. Цагны механизм, нүүр, түлхүүрүүд сууж өгдөг.
- Complication (Нарийн функцүүд)
Complication
Зөвхөн цаг минутыг үзүүлдэг стандарт функцээс гаднах нэмэлт функцүүдийг нэрлэнэ. Хугацаа хэмжих, сарны үе, сар өдөр харуулах, сэрүүлэг зэрэг нь хамгийн түгээмэл функцүүд.
- Chronograph (Хугацаа хэмжигч)
Chronograph
Ямар нэгэн зүйлийн үргэлжлэх хугацааг хэмжихэд хэрэглэнэ. Хугацааны тоолуурыг эхлүүлэх, зогсоох товчтой байна. Эрэгтэй цагнуудад түгээмэл байдаг.
- Crown (Тохируулагч түлхүүр)
Crown
Заримдаа “winder” ч гэж нэрлэдэг. Цаг тааруулахад хэрэглэдэг түлхүүр.
- Dial (Нүүр)
Dial
Цагны хуваариуд байрласан, зүүнүүд явж байгаа нүүрийг хэлнэ.
- Lugs (Сэнж, чих)
Lugs
Эх биенд байрлан оосор тогтоох сэнжнүүд.
- Movement (Хөдөлгөөний механизм)
Movement
Машины мотортой адил цагны хөдөлгөгч гол механизм. Үндсэн гурван төрөл байдаг: баттерейгаар ажилдаг кварц (quartz), автоматаар түлхэгддэг механик (self-winding) эсвэл гараар түлхэгддэг механик (hand-wound).
- Second time-zone indicator (Хоёрдогч цагийн бүс харуулагч)
Second time zone indicator
Энэ нь нэмэлт нүүр эсвэл хуваарийн тусламжтайгаар хоёрдогч цагийн бүс дэх цагийг заах функц. Цаган дээрээ хоёр өөр хотын цагийг тааруулаад явна гэсэн үг. Гадаадад аялахад хэрэгтэй эд.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

