Уншиж байна ...

Өмнөд Солонгосын YouTuber-ийн жилийн дундаж орлого $49,000 хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын YouTuber буюу контент бүтээгч хувь хүмүүсийн жилийн дундаж орлогын хэмжээ дөрвөн жилийн хугацаанд 25 хувиар өсөж, 70 гаруй сая вон ($49,000) хүрчээ.

Гэхдээ контент бүтээгчдийн хамгийн өндөр орлоготой нэг хувь нь жилд дунджаар 1.3 тэрбум воны ($910,000) орлого олсон нь энэ салбарынхны орлогын ялгаа хэрхэн гүнзгийрснийг харуулсан үзүүлэлт болсон байна.

Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин Ард Түмний Хүч намын хууль тогтоогч Пак Сүн Хун өнөөдөр өглөө дээрх тоо баримтуудыг татварын албаны эх сурвалжаас авснаа танилцуулжээ.

Тухайлбал 2024 онд тус улсын YouTube контент бүтээгчид нийтдээ 2.47 их наяд воны орлого олсон байна.

Энэ нь дунджаар нэг хүнд 71 сая вон ногдох үзүүлэлт юм.

2020 онд татвар төлсөн контент бүтээгчдийн тоо 9,449 байсан нь  2024 онд 34,806 болж өссөн бол дундаж орлого нь 56.51 сая воноос 25.6 хувиар өсжээ.

2024 онд контент бүтээгчдийн хамгийн өндөр орлоготой нэг хувь буюу 348 хүн нийт 450.1 тэрбум воны орлого олсон нь дунджаар нэг хүний 1.29 тэрбум вон болсон байна.

Энэ нь 2020 оны хэмжээнээс 70 орчим хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Харин хамгийн өндөр орлоготой 10 хувь нь нийт 1.15 их наяд вон буюу нэг хүн дунджаар 333 сая вонтой тэнцэх орлого олсон байна.

 

Эх сурвалж: Korea Times