Уншиж байна ...

Украины скелетонч Владислав Гераскевичийн дайнд амь насаа алдсан тамирчдын дурсгалд зориулсан дуулгыг хоригложээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
Reuters
Зураг зураг

Украины скелетоны тамирчин Владислав Гераскевичийн олимпын тэмцээний өмнөх бэлтгэл дээр дайнд амь насаа алдсан тамирчдын дурсгалд зориулсан дуулгатай оролцсон нь олны анхаарлыг татсан юм.

Өдгөө 27 настай, гурав дахь олимпод оролцохоор бэлдэж буй В.Гераскевичийг тамирчдын хотхондоо амарч байхад нь дуулгыг нь хориглосон талаар Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны төлөөлөгч Тошио Цүрүнага мэдэгджээ. Мөн энэ талаар Украины Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-д албан ёсоор бичиг хүргүүлсэн байна.

Олимпын дүрмийн 50.2 дахь заалтад "Олимпын үйл ажиллагаанд улс төр, шашин шүтлэг, элдэв жагсаал цуглаанд уриалахыг хориглоно" гэж заасныг В.Гераскевичид сануулсан байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг