Уншиж байна ...

Л.Бадамлянхуа: Манай бүтээгдэхүүнүүд арьсны гүн давхаргад үйлчилж, бодит өөрчлөлт бий болгодог

ikon.mn
1 цаг 1 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Beauty Expo 2026 олон улсын гоо сайхан эрүүл мэндийн үзэсгэлэн 5 дахь жилдээ Буянт Ухаа спортын ордонд 2 сарын 27-ноос 3 сарын 1-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн Мөнгөн ивээн тэтгэгчээр ажиллаж буй Эйбль бьюти интернэшнл ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Бадамлянхуатай ярилцлаа.  

- Юун түрүүнд манай уншигчдад зориулан байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиглэлийн талаар товч танилцуулж өгнө үү?

- Манай байгууллага 2023 оноос эхлэн БНСУ-ын гоо сайхны салбарт 40 жилийн туршлагатай MK корпорацын мэргэжлийн арьс арчилгааны TROIAREUKE & TROIPEEL брэндүүдийг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлэн ажиллаж байна.

Бид арьсны эрүүл мэндийг урт хугацаанд дэмжих зорилготой, баталгаатай бүтээгдэхүүн, орчин үеийн тоног төхөөрөмж, мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэхийг зорьдог.

- Танай байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээний гол онцлог, зах зээл дээрх ялгарах давуу тал нь юу вэ?

Манай бүтээгдэхүүнүүд арьсны өнгөн хэсгийг түр зуур сайжруулахаас илүүтэй арьсны гүн давхаргад үйлчилж, бодит өөрчлөлт бий болгодог нь гол онцлог юм.

Мөн аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, клиник судалгаагаар баталгаажсан тул эмзэг арьстай хэрэглэгчид ч итгэлтэй хэрэглэдэг. Үр дүн, аюулгүй байдал хоёрыг хослуулсан нь биднийг зах зээл дээр ялгаруулдаг.

- “Beauty Expo 2026” үзэсгэлэнд Мөнгөн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж байгаа тухайд, энэхүү оролцооны зорилго, ач холбогдлоос хуваалцвал?

Beauty Expo бол гоо сайхан, эрүүл мэндийн салбарын хамгийн өргөн цар хүрээтэй, нэр хүндтэй үзэсгэлэн юм. Бид энэхүү арга хэмжээнд Мөнгөн ивээн тэтгэгчээр оролцсоноор брэндээ хэрэглэгчдэд илүү ойртуулах, мэргэжлийн байгууллагуудтай туршлага солилцох, салбарын хөгжлийг дэмжих чухал боломж гэж харж байна.

- Ивээн тэтгэгчийн хүрээнд танай байгууллагаас зочдод ямар үнэ цэн, гол мессежийг хүргэхийг зорьж байна вэ

- Бид зочдодоо “Гэрэлтсэн эрүүл арьс бол таны хамгийн тансаг гоёл” манай брэндийн уриа болох энгийн атлаа утга төгөлдөр мессежийг хүргэхийг хүсэж байна. Арьсны гоо сайхан гэдэг нь өнгөн далдлах бус, зөв арчилгаанаас эхлэлтэй эрүүл арьс гэдгийг ойлгуулах нь бидний зорилго юм.

“Гэрэлтсэн эрүүл арьс бол таны хамгийн тансаг гоёл”

- “Beauty Expo 2026”-д хүрэлцэн ирэх зочдод зориулан танай байгууллагаас ямар онцгой танилцуулга, идэвхжүүлэлт, туршлагыг санал болгохоор төлөвлөж байна вэ?

Beauty Expo 2026-ийн үеэр бид:

TROIAREUKE & TROIPEEL брэндийн бүтээгдэхүүн, үйлчилгээний бодит танилцуулга

  • Арьсны үнэгүй зөвлөгөө, оношилгоо
  • Үзэсгэлэнд зориулсан онцгой хямдрал, урамшуулал
  • Эмч, гоо сайхны мэргэжилтнүүдтэй нээлттэй уулзалт зэрэг олон сонирхолтой, хэрэгцээтэй үйл ажиллагааг зочдод санал болгохоор төлөвлөж байна.
зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.