Уншиж байна ...

"Хасын Хүлэгүүд" багийн дасгалжуулагч Танасис Скоуртопоулос 60 насандаа зуурдаар таалал төгсөв

Э.Тэмүүлэн, iKon.mn
45 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Грекийн сагсан бөмбөгийн алтан үеийн дасгалжуулагч Танасис Скоуртопоулос өчигдөр 60 насандаа зүрхний шигдээсээр өөд болжээ.

Нутгийнхаа "АЕК" клубт 1982 оноос 1991 оныг дуустал тоглосон Танасис 1996 оноос дасгалжуулагчийн албанд шилжсэн юм. Тэрбээр Грекийн шигшээ багийнхаа туслах дасгалжуулагчаар 2014-2017 онд, ахлах дасгалжуулагчаар 2017-2021 оны хооронд ажилласан. Сүүлд Катарын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар нэг жил ажиллаад Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн "Хасын Хүлэгүүд" багийн дасгалжуулагчаар томилогдсон юм.

Тэрбээр 2019 оны Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д Яннис Антетокоунмпо тэргүүтэй тоглогчдын хамт 11 дүгээр байранд орж байв.

Талийгаач 2000-2005 оны хооронд Афины "АЕК" багт туслах дасгалжуулагчаар ажилласан юм. Дусан Ивкович, Драган Сакотагийн удирдлага дор 2001-2002 онд лигийн аварга, 2000-2002 онд цомын аварга болж байсан юм.

Түүний удирдлага дор "Хасын Хүлэгүүд" баг нь улирлын тоглолтод 18 хожиж, 7 ялагдсан үзүүлэлтээр Дээд лигийг тэргүүлж байлаа.