"Жем кастл" төвийн 16 давхарт /Метро малл дэлгүүрийн урд/
10:00 цагт Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн хурал зарлаж байна.
Хэвлэлийн хурлын сэдэв: Хагас коксон түлшний хэрэглээ, нөөц, борлуулалт, Улаанбаатар хотын агаарын чанарын нөхцөл байдал, судалгааны үр дүн, угаарын хийн хордлого, урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлнэ.
Яармаг дахь Хангарди ордонд
10:00 цагт НИТХ-ын ээлжит VI хуралдаан болно.
Улаанбаатар Галерейд
11:00 цагт “УР ЧАДВАРЫН ШИЛЖИЛТ” төслийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулна.
Боловсролын Яам, Канадын Мэргэжлийн болон Техникийн Боловсролын Сургалтын Байгууллага, Институтийн Холбоо (CICan)-той хамтран манай улсын мэргэжлийн болон техникийн боловсролын салбарт “Ур чадварын шилжилт” нэртэй таван жилийн хугацаатай төсөл эхлүүлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Орон байрны дээрмийг төр өөгшүүлэн дэмжиж байгаа талаар БЗД-ийн 30 дугаар хороо, 240 дүгээр байрны оршин суугчдын төлөөллөөс мэдээлэл хийнэ.
Holiday Inn зочид буудалд
15:00 цагт Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай олон нийтийн хэлэлцүүлэг болно. Арга хэмжээний нээлтэд АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцоно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!