Уншиж байна ...

Олимпын аварга латви тамирчин "Ulaanbaatar MMC Energy"-д зүтгэнэ

Э.Тэмүүлэн, iKon.mn
Өчигдөр 17 цаг 12 минут
IKON.MN
Зураг зураг

3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр Японд эхлэх билээ.

Тэгвэл Монголын "Ulaanbaatar MMC Energy" клуб ирэх улирлаас Латвийн тамирчин Наурис Миезисийг эгнээндээ элсүүлжээ. 

Ирэх гуравдугаар сард 35 нас хүрэх латви эр 190 см өндөр, 90 кг жинтэй. Тэрбээр шигшээ багийнхаа хамтаар Токиогийн олимпод түрүүлж, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс мөнгө, хүрэл медаль хүртэж байв. 

Одоогоор 394,509 чансааны оноогоор дэлхийд 59 дүгээрт, улсдаа хоёрдугаарт жагсдаг аж. Хамгийн сүүлд БНХАУ-ын "Чонмин" багт тоглосон юм.

Сонирхуулахад манай улсаас Д.Дэлгэрням 443,315 оноогоор 49, А.Ананд 377,784 оноогоор 63-т бичигдэж буй.