2024 оны сүүлийн байдлаар ганц гишүүнтэй айл өрхүүдийн тоо 8 саяыг давж, түүхэн дээд хэмжээндээ хүрснийг Өмнөд Солонгосын нийгмийн хамгааллын яамны Ням гарагт нийтэлсэн тоо баримт харуулжээ.
Энэхүү 8.05 сая нь нийт айл өрхүүдийн 36.1 хувийг бүрдүүлж байгаа юм байна. 2015 онд тус улсад ганц гишүүнтэй айл өрх 5.2 сая бүртгэгдэж байсан бол 2020 онд 6.64 сая болж, 31.7 хувьд хүрсэн нь түүхэнд анх удаа нийт өрхийн 30 хувийн босгыг давсан тохиолдол болж байжээ.
Хэрвээ хандлага энэ хэвээр үргэлжилбэл 2027 онд 8.55 сая, 2037 онд 9.71 сая, 2042 онд 9.94 саяд хүрэх тооцоо гарсан байна.
Үүнээс гадна өнгөрсөн онд 65 ба түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаагаа 10 саяыг давж, нийт хүн амын 20 хувьд хүрснээр Өмнөд Солонгос улс олон улсын стандартаар “хэт хөгширсөн” нийгэмд тооцогдох болжээ.
Эх сурвалж: Yonhap News
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!