Тээврийн цагдаагийн албаны түүхт 89 жилийн ойг тохиолдуулан алба хаагчдын урам зоригийг сэргээх, цахим спорт сонирхогчдын ур чадварыг хөгжүүлэх, багийн зохион байгуулалт хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор "Counter strike II " цахим спортын тэмцээнийг өчигдөр “P-gaming center” төвд зохион байгуулжээ.
Тэмцээнд 15 багийн 75 алба хаагч өрсөлдсөнөөс
Шилдэг тоглогчоор Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч Б.Бат-Ирээдүй шалгарч цом, медалиар шагнуулав.
Тэмцээнийг мэргэжлийн тайлбарлагчаар тайлбарлуулж, гудамж, замд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад шууд (лайв)-аар дамжуулж зохион байгуулснаараа онцлог боллоо.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!