(БльюМон Групп 25 жилийн ойгоо "Шилдэг Арга Туршлага 2025" өдөрлөгөөр угтлаа.)
Монголын бизнесийн тэргүүлэгч, Топ-100 ААН-ийн нэг болох Бльюмон Групп нь үйл ажиллагаагаа эхлүүлсний 25 жилийн түүхт ойг тохиолдуулан, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шилдэг Арга Туршлага 2025" өдөрлөг, хэлэлцүүлгийг Skywing Center-ийн Их танхимд амжилттай зохион байгуулав.
Хоол үйлдвэрлэл, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн салбарыг Монголд хөгжүүлэгч тус группийн охин компаниуд болон брэндүүдийн 170 орчим удирдах түвшний албан хаагчид чуулж, "Оноо" болон "Сургамж" гэсэн хоёр хэсэг дор хэлэлцүүлэг өрнөв.
Группийн дотоод хэлэлцүүлэг дээр дэлхийн стандартыг эвдсэн хэд хэдэн онцгой амжилтууд танилцуулагдсан нь олны анхаарлыг татаж байна. Тухайлбал;
Японы алдарт франчайз Pepper Lunch нь Монголд нээгдээд ердөө 4 сарын дотор өдөрт дунджаар 734 зочин хүлээн авч, дэлхийн 551 салбараас хамгийн өндөр үзүүлэлттэй салбар болжээ. Мөн тэд Монголын Primeat брэндийн, олон улсын стандарт хангасан дотоодын махыг хэрэглэх болсноор тус сүлжээний түүхэнд анх удаа дотоодын мах ашиглах онцгой зөвшөөрлийг авчээ.
Дэлхийн экстрим спортын ноён оргил "The North Face"-ийн албан ёсны дистрибьютор "BlueMon Outdoors" компанийн зохион байгуулсан нээлтийн үйл ажиллагаа болон маркетинг Азийн бусад франчайз салбаруудад үлгэр жишээ болгон танилцуулагдах өндөр үнэлгээг брэндийн төвөөс авчээ.
Тэдний өөрсдийн брэндээс онцолбол, "Шөлөндө" хоол үйлдвэрлэлийн брэнд нь технологийн маш олон өөрчлөлтүүдийг хийжээ. Тодруулбал, үйл ажиллагаа, захиалгын системдээ автоматжуулалт нэвтрүүлснээр үйлчилгээний хурдыг 3 дахин өсгөсөн төдийгүй, хоолыг ширээнд гарсны дараа ч халуунаар нь байлгах шинэ шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлсэн байна.
Мөн хэлэлцүүлэг дээр анхаарал татсан компани бол яах аргагүй “OnTime Aviation” байсан юм. Группийн хамгийн отгон компани болж буй тэд нисдэг тэргийн үйлчилгээг Монголдоо нэвтрүүлэхээр ажиллаж байгаа ба одоогоор МИАТ ОУ-ын нисэх онгоцны буудлаас 400 метрийн зайд өөрсдийн зогсоолыг барьж дууссан байгаа аж. Ийнхүү хоол, худалдаа, үл хөдлөхийг даван агаарын тээврийн салбарт хүч сорьж эхэлсэн нь тэдний бизнесийн цар хүрээг тэлэх стратегийн чухал шинэ алхам боллоо.
Хэлэлцүүлгийн "Сургамж" хэсэгт, тус групп үйлчилгээний салбарын боловсон хүчний тогтворгүй байдлын тулгамдсан асуудлыг нээлттэй хэлэлцсэн. Энэхүү алдаанаас суралцахын тулд:
Хэлэлцүүлгийн гол илтгэгч, Хүний нөөц удирдлагын газрын Захирал, Удирдлагын зөвлөлийн гишүүн Г.ТЭГШБҮРЭН Бльюмон-ийн хүний нөөцийн бодлого нь олон улсын шилдэг туршлагатай хэрхэн нийцэж, уялдуулж, хөгжүүлж байгаа тухайд дэлхийн шилдэг байгууллагуудын стратеги төлөвлөлтийн жишээнүүд дээр үндэслэн танилцуулсан. Тэрбээр, "Бидний оносон амжилт их, алдаа болгон нь сургамж авчирсан учраас бид алдаан дээр сурсан сургамжаа мөн 'оноо' хэмээн авч үздэг" хэмээн онцолсон нь тус Группийн тасралтгүй сайжрах соёлыг тодотгов.
Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчдын 84% нь арга хэмжээг өндөр ач холбогдолтой хэмээн үнэлсэн нь тус группийн 25 жилийн ойн босгон дээр ирээдүйн амжилтуудаа тодорхойлох стратегийн чухал цэг болсныг баталлаа.
→ Хоол үйлдвэрлэл/Үйлчилгээ: Tse Pub, Шөлөндө, The Bull Hot Pot, Sura Korean Restaurant, Pepper Lunch, Dessert 39.
→ Худалдаа: Дэлхийн алдарт Nike, Converse, Vans, Fila, The North Face зэрэг брэндүүдийн албан ёсны дистрибьютерийн эрхтэй төлөөлөгч билээ.
→ Бусад үйлчилгээ: Turelt, BlueMon Properties, Chonos Medical Supplies, OnTime Aviation компаниуд тус тус үйл ажиллагаа эрхэлж байна.
Ийнхүү тэд нийтдээ энэ жил 1500 гаруй ажилтантай болж, Монголын бизнесийн салбар дахь хамгийн олон ажлын байрыг бүрдүүлэгчдийн нэгд зүй ёсоор орж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!