Багш нарын үндсэн цалинг 3.5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхийг шаардсан тэмцэл үргэлжилж байна.
Холбогдох албаныханд удаа дараа шаардлага хүргүүлэх, тайван жагсаал цуглаан байгуулах гэх зэргээр үе шаттай тэмцээд үр дүнд хүрээгүй тул багш нар эцэстээ энэ сарын 16-наас эхлэн ажил хаялтыг албан ёсоор зохион байгуулж байна. Тухайн үед есөн аймаг, нийслэлийн 78 сургууль, 160 цэцэрлэгийн багш нар ажил хаяж эхэлсэн. Үүнээс хойш ажил хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэгийн тоо нэмэгдсээр байна.
Ажил хаялтад нэгдсэн сургууль, цэцэрлэгийн тоог тодруулахад Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга З.Цогтгэрэл "Ажил хаялтад сургууль, цэцэрлэгүүд нэгдсээр байна.
Одоогоор Боловсролын Яамнаас нааштай хариу өгөөгүй. Байнгын хороод өнөөдөр хуралдаж, багш нарын асуудлыг ид ярилцаж байна. Ажил хаялт үргэлжилсээр байна" гэх мэдээллийг өглөө.
Засгийн газраас төрийн бүх шатны байгууллагын зардлыг 10 хувиар танавал багш нарын цалинг 15-20 хувиар нэмэх боломжтой гэж буй. Гэхдээ энэ нь гар дээр авах цалинг 150-200 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх хэмжээний дүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!