Хэтийдсэн ачаалал хэтэрхий бага цалин нь багш нарыг туйлдуулж, өнөөдрийн 08:00 цагаас эхлэн хугацаагүйгээр ажил хаяхад хүргэв.
Багш нарын ажил хаялтыг Боловсролын болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар хууль бус гэсэн бол Боловсрол, Шинжлэх Ухааны Холбооноос бүх үйл ажиллагаа хуулийн дагуу үргэлжилж байгааг мэдэгдсэн.
Одоогоор есөн аймаг, нийслэлийн 78 сургууль, 160 цэцэрлэгийн багш нар ажлаа хаяж байгаа бөгөөд маргаашаас энэ тоо нэмэгдэнэ гэж буй.
Мөн Хүний Эрхийн Үндэсний Комиссоос багш нарыг ажил хаях хугацаанд хүүхдийг эрсдэлээс хамгаалахын тулд байгууллага, ААН-үүд ажилтныхаа ажил, амралтын цаг, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг зохицуулж, хүүхдийг хамгаалах ээлтэй шийдвэр гаргахыг уриалжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!