21:33 2025/09/12
Өнөөдөр медалийн төлөө тулалдсан манай хоёр боксчин ялснаар Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медалийн болзол хангалаа.
Тодруулбал эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн Л.Алтанцэцэг Японы Хикарү Шинохараг буулган авснаар дэлхийн хошой медальтан боллоо.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Испанийн Молина Салвадорыг ялснаар мөн хүрэл медалийн болзол хангав.
15:59 2025/09/12
Английн Ливерпүүл хотод үргэлжилж буй сонирхогчдын боксын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-д манай улсын 10 тамирчин өрсөлдсөнөөс тав нь шөвгийн наймд буюу медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарсан билээ.
Харамсалтай нь эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд Х.Билгүүнсайхан, 70 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 51 кг-ын жинд Б.Мөнгөнсаран нар ялагдлаа.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг 20:00 цагаас Японы Хикарү Шинохаратай тулалдах бол 21:00 цагаас эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Испанийн Молина Салвадортой хүч үзнэ.
Сонирхуулахад одоогийн байдлаар 27 орны 64 боксчин медальд хүрээд буй.
21:33 2025/09/12
Өнөөдөр медалийн төлөө тулалдсан манай хоёр боксчин ялснаар Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий хүрэл медалийн болзол хангалаа.
Тодруулбал эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн Л.Алтанцэцэг Японы Хикарү Шинохараг буулган авснаар дэлхийн хошой медальтан боллоо.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга Испанийн Молина Салвадорыг ялснаар мөн хүрэл медалийн болзол хангав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!