Нийслэл хотод шинээр Төв цэвэрлэх байгууламж барьж байгаа нь хоногт 2,500,000 метр.куб хүчин чадалтай бөгөөд энэ онд ашиглалтад орно гэж албаныхан мэдээлээд буй.
Харин цэвэрлэх байгууламжаас гарах их хэмжээний лагийг боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталж, Барилгын Хөгжлийн Төвөөр магадлуулжээ.
Лагийг шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Улаанбаатар хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн урд талын 40,000 ам.метр талбайд барихаар төлөвлөсөн бөгөөд жилд 511 мянган тонн лаг (80%-ийн ус агууламжтай) болон 18 мянган тонн ахуйн хог хаягдлыг боловсруулна гэж тооцоолсон байна.
Гурван жилийн хугацаанд лаг хатаах, шатаах үйлдвэрийг барих санхүүжилтийг 241.4 тэрбум төгрөгөөр төсөвлөжээ. Энэхүү санхүүжилтийг улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламж, төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрдүүлэх гэнэ.
БНСУ-ын "Keumkang-ThreeENC" консорциумын зүгээс Улаанбаатар хотод Лаг боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг гаргаж, Улаанбаатар хотын удирдлагуудад энэ оны гуравдугаар сард хүлээлгэж өгч байв. Уг ТЭЗҮ-ийг боловсруулахад БНСУ-ын группүүдийн нэгдсэн холбооноос 90 сая вон, "Keumkang-Three ENC" консерциум 210 сая воны санхүүжилт буюу 700 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна.
Лаг шатааж эрчим хүч гаргах үйлдвэр нь:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!