Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

MOSCAP: Зохиогчийн эрхийн хамгаалалт таны уран бүтээлийн бүртгэлээс эхэлнэ

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 8 сарын 24
Сурталчилгаа
зураг
 

Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэгчдийн нийгэмлэг (MOSCAP) нь хөгжмийн үггүй болон үгтэй бүтээлийн зохиогчид, зохиогчдын өв залгамжлагчид, эрх эзэмшигчдийн амины болон эдийн засгийн онцгой эрхийг хамгаалдаг хамтын удирдлагын байгууллага юм.

MOSCAP нь зохиогчийн эрхийн хуулийн 49 зүйлийн 1.1 ба 1.3-р заалтын дагуу гишүүддээ тухайн бүтээлийг ашигласантай холбогдолтой мэдээллийг танилцуулах, бүтээл ашиглалтын хэмжээгээр төлбөрийг хувь тэнцүүлэн хуваарилах үүрэгтэй.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 12.3-р заалтад “Соёлын бүтээгдэхүүнийг арилжааны зорилгоор ашиглах тохиолдол бүрийг бүртгэх, хянах системийг Соёлын яамнаас нэвтрүүлнэ” гэж заасан боловч IPTV, OTT ТВ, Кабель ТВ, арилжааны ТВ сувгууд, ФМ радио, мөн амьд хөгжмийн тоглолт, шоу арга хэмжээ, бар ресторан, караоке, шөнийн клуб, соёлын цэнгээнт үйлчилгээний салбар дахь хөгжмийн бүтээлийн ашиглалтыг бодитоор хянах тоолох систем одоо болтол нэвтрээгүй байна.

Харин онлайн сүлжээ ашиглан бүтээлийг хэрэглэгчдэд сонсгох үйлчилгээ (music stream), онлайн караоке аппликэйшн үйлчилгээ, гар утасны дуудлагын үйлчилгээнд ашигласан бүтээлийн орлогын тайланг бүтээл тус бүрээр сар улирлаар гаргаж орлогоос бичлэгийн эрхийн төлбөр ба зохиогчийн эрхийн төлбөрийг тусад нь бодитой тооцоолох боломжтой.

Монголын ТВ радио, караоке систем борлуулагчид, түгээлтийн дижитал платформ, онлайн караоке үйлчилгээ эрхлэгч компаниуд бүтээл ашиглахдаа зөвхөн хамаарах эрх эзэмшигчид буюу дуучин, хамтлаг, фонограм бүтээгчтэй гэрээ байгуулж, бичлэгийн эрхэд ноогдох орлого хуваарилж байгаа ч, бүтээлийг зохиосон хөгжмийн зохиолч, шүлгийн зохиогчтой гэрээ байгуулдаггүй, бүтээл ашиглахдаа үг ая зохиогчдын нэрсийг дурдаагүй байгаа нь зохиогчийн амины эрх болон эдийн хөрөнгийн онцгой эрхийг зөрчиж, Зохиогчийн эрхийн төлбөрийг хуваарилахад хүндрэл үүсгээд байна.

зураг
 

Хэрвээ таны үг аяыг нь зохиосон дууны бүтээл M music, Mkaraoke, Voo karaoke, Go+ караоке, ORI ТВ Дуул багц, Duul app, ӨМӨЗО-ны Egshig app зэрэг сувгуудад байршиж, караоке бааранд дуулагдаж байгаа бол манай нийгэмлэгт бүтээлүүдийн жагсаалтаа илгээж, дууны үг ая зохиогчийн амины болон эд хөрөнгийн онцгой эрхээ хамгаалуулахыг хүсье.

Мөн түүнчлэн MOSCAP нь гишүүдийнхээ зохиогчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлж, олон нийтэд хөгжмийн бүтээл дамжуулж буй ТВ радио, олон нийтэд амьдаар тоглуулж буй шоу бизнес эрхлэгчид, үйлчилгээндээ хөгжим тоглуулж буй бүх үйлчилгээний байгууллагатай бүтээл ашиглуулах лицензийн гэрээ байгуулж, зохиогчийн эрхийн төлбөрийг төвлөрүүлэн хуваарилах тул манай нийгэмлэгт гишүүнээр элсэн, зохиогчийн эрхийн төлбөрөө авах боломжтой.

Оюуны өмчийг хүндэтгэх соёлыг хэрэглэгчдэд төлөвшүүлэх, хөгжмийн бүтээлийн үр шимийг зохиогчид оновчтой хүртэх нөхцөл боломжийг бүрдүүлэх манай үйл ажиллагааг дэмжиж, Хөгжмийн бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшигч Та өөрийн бүх бүтээлийн метадата дэлгэрэнгүй мэдээллээ ЭНЭ хүснэгтээр info@moscap.mn хаягаар ирүүлэхийг хүсье. Бид гишүүдийнхээ бүтээлийг олон улсын Atlas Lite зохиогчийн эрхийн удирдлагын системд бүртгэж таны бүх бүтээлд  ISWC код олгож байна.

Гишүүнээр бүртгүүлэх линк: docs.google.com/forms

Мөн MOSCAP ийн хуучин гишүүд банкны шинэчилсэн мэдээлэл IBAN дугаараа илгээн, бүтээл ашиглалтын төлбөрөө хүлээн авах боломжтой болно.

Холбоо барих: 72023999

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.