Путинийг бүдүүлэг үгээр шүүмжилсэн Трамп 10 ширхэг Патриот системийг Украинд нэмж илгээхээр болжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний худал ярианд итгэл алдарснаа хатуу үгээр илэрхийлсэн АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийгөө хамгаалах зэр зэвсгийг Украинд нэмж илгээх болсноо өчигдөр мэдэгджээ.

Цагаан ордонд болсон засгийн газрын хуралдааны үеэр тэр “Үнэнийг хэлэхэд Путин биднийг маш их новшийн үгсээр хуурсан. Тэр үргэлж сайхан ярьдаг ч энэ нь ямар ч утга учиргүй зүйл болж таарсан” гэж хэлсэн байна.

Ингэхдээ тэр англи хэлний бүдүүлэг хэллэг болох “bullshit” гэх үгийг хэрэглэжээ.

ОХУ-ын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах Сенатын хуулийн төслийг сонирхож байгаа эсэхийг сэтгүүлч асуухад Трамп “Би үүнийг маш нухацтай анхаарч байгаа” гэж хариулсан байна.

“Путин хүн төрөлхтний эсрэг зүйл хийж байна. Тэр хэтэрхий олон хүнийг алж байна. Тиймээс би хамгаалалтын зарим зэвсэг илгээх шийдвэр гаргалаа” гэж Трамп хэлжээ.

Америкийн эх сурвалжуудын мэдээлснээр тэр 10 ширхэг Патриот агаарын довтолгооноос хамгаалах системийг нэн даруй Украинд илгээх шийдвэр гаргасан гэнэ.

Өчигдөр Трамп бас АНУ-ын батлан хамгаалах салбарын гэрээт нийлүүлэгчдэд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх чиглэл өгөхийг Пентагоны тэргүүн Пит Хэгсэтэд даалгажээ.

“Бид тэднийг шахах ёстой Пит, тэд илүү хурдтай ажиллах ёстой” гэж тэр энэ үеэр хэлсэн юм.

Трампын мэдэгдлийн талаар Кремлийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков “Ийм үйлдэл нь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх хүчин чармайлттай нийцэхгүй нь ойлгомжтой” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: AFP

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
85
Зураг
ЗӨВ, ГОЁ
14
Зураг
ХАХА
5
Зураг
БУРУУ
2
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
136 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг