АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ирэх онд Тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойн хүрээнд холимог тулааны UFC холбооны тэмцээн зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлав.
Ингэхдээ аваргын бүсийн төлөөх томоохон тулааныг Цагаан ордонд 20,000 - 25,000 үзэгчтэй хийнэ гэдгээ зарласан юм.
АНУ-д жил бүрийн долдугаар сарын 4-нд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэдэг. Тэгвэл Д.Трамп Айова мужид уг баярт зориулсан арга хэмжээнд оролцох үедээ "Цагаан ордонд 25,000 үзэгчтэй холимог тулаан зохион байгуулна гээд төсөөл. Бүр аваргын бүсийн төлөөх томоохон тэмцээн зохион байгуулна" гэсэн юм.
Д.Трамп бол UFC-гийн тулааныг тогтмол үздэг нэгэн. Хамгийн сүүлд өнгөрсөн зургаадугаар сард Нью Жэрсид болсон тулааныг үзсэн билээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!