2025 оны хоёрдугаар улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орох учиртай.
Иймд 3-6 дугаар сард хийсэн худалдан авалтын баримтуудаа энэ сарын 8-ны 23:59:59 цаг хүртэл бүртгүүлснээр буцаан олголтоо авах боломжтойг Монголын Татварын Албанаас санууллаа.
Өмнөх улирлын буцаан олголтоор 1,242,062 иргэнд 81.6 тэрбум төгрөгийг шилжүүлж байв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!