Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Хантүмэн: 35 жилийн хугацаанд НӨАТ-ыг бүгдээс нь авсангүй. Эсвэл авахаа боль, шударга бай

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 6 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тус хэлэлцүүлгийг УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд удирдаж зохион байгуулсан бөгөөд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөллийг оролцуулж, санал бодлыг нь сонслоо. Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн байр суурийг хүргэж байна. 

Иргэн Ч.Хантүмэн: Бид хууль бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй өрсөлдөөд байна. Шударгаар өрсөлдье. Хэн илүү татвар төлдөг, шударгаар бизнес эрхэлдэг нь хохирч, дампуураад байна. Зах худалдааны төвүүдэд НӨАТ-ын баримтгүй бараа зарагддаг. 35 жилийн хугацаанд НӨАТ-ыг бүгдээс нь авсангүй. Эсвэл авахаа боль. Шударга бай.

Татвар төлдөг хэсгийнхээ дансыг хаадаг, шалгалт явуулдаг болчихсон. Харин татвар төлдөггүй хэсэг нь зүгээр байж байдаг. Үүнийг арилжааны банкууд өөгжүүлж байна. Банкууд хууль бус үйл ажиллагаа явуулдаг, хоёр тайлан гаргадаг хүмүүс болон байгууллагад яагаад зээл олгоод байгаа юм бэ. 

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Г.Мөнх-Эрдэнэ: ХХОАТ-ыг бууруулахыг хөрөнгийн зах зээлийн оролцогчид дэмжиж байгаа. Хөрөнгийн зах зээлд иргэд оролцоод хаалттай бүтээгдэхүүнд хөрөнгө оруулалт хийхэд 10 хувь, нээлттэй бүтээгдэхүүнд 5 хувийн татвартай. Энэ хэмжээ нэг хувь болж буурвал энэ зах зээлд орох хүмүүсийн сонирхлыг төрүүлнэ. Хонконг, Сингапурт энэ төрлийн татвар 0 хувьтай байдаг. Гэтэл гадаадын иргэн Монголд хөрөнгө оруулалт хийх гэхээр татвар нь 20-30 хувь болчихдог. Тэгэхээр энэ улс руу хэн хөрөнгө оруулалт хийх вэ.

Ноорог" медиа агентлагийн гүйцэтгэх захирал О.Уламсайхан: Манай компани байгуулагдаад гурван жил болсон учраас төлөх татвар бага. Дэлхийн хөгжингүй орнуудыг өндөр татвартай байна гэж ярьдаг. Гэтэл АНУ 1900 оны эхэнд үед манай улс шиг нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээтэй байхдаа татвар нь 1-3 хувь байсан. Иргэд нь улны байхад өндөр татвараар эдийн засгаа авардаг логик дэлхийн хаана ч байхгүй. 

М-Ойл группийн охин компанийн ерөнхий нягтлан бодогч н.Тунгалагтамир: Би татвар төлөгч хувь хүн гэдэг үүднээс энд ирсэн. Миний хувьд 25 жил тасралтгүй ХХОАТ, НДШ төлсөн байна. Монголд иргэний цалинг татварын төлөхийн өмнөх орлогоор тохирдог. Гэтэл гадаадад зөвхөн гарт ирж буй орлогоосоо тохиролцдог. 

Манай улсад цалингийнхаа 40 хувийг татварт өгсний дараа худалдан авалт бүрдээ НӨАТ-т 10 хувийг өгч байна. ХХОАТ-ын 10 хувийг аж ахуйн нэгжээр дамжуулж цалин хөлс авдаг иргэд голлон бүрдүүлдэг.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Иргэн Р.Шинэгэрэлийн санаачилсан "Хувь хүний цалин, орлогоосоо төлдөг ашгийн татварыг 10% биш 1% болгож бууруулах" саналыг цахим өргөдлийн системд байршуулсныг долоо хоногийн дотор 100 мянган хүн дэмжсэн. 

Энэ саналыг хэрэгжүүлэх нь УИХ-ын гишүүд бидний үүрэг юм гэж үзээд хуулийн төсөл санаачлах талаар хоёр долоо хоногийн өмнө хэвлэлийн хурал хийж байсан. Энэ хугацаанаас хойш ХХОАТ-ыг 1 хувь хүртэл буулгах хуулийн төслийг боловсруулаад парламентын веб хуудас дээр байршуулсан" хэмээн өнгөрсөн сард мэдээлж байв.

ФОТО: 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг