10:20 2025/05/02
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар таван асуудал хэлэлцэнэ. Хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсний дараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж байна.
УИХ дахь Ардчилсан Намын бүлэг өчигдөр буюу Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаас нэг хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдрийн 10:08 цагт дууссан хэдий ч Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Алтангэрэлээс бусад АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимд ороогүй, ирцээ бүртгүүлээгүй байна.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!