Улаанбурхан халдварын дараа 3 жилийн туршид дархлаа тогтолцоо хямралтай байдаг

СУРТАЛЧИЛГАА
2025 оны 4 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

2025 онд дэлхий дахинаа улаанбурханы халдвар дахин идэвхжиж эхэлж байна. Улаанбурхан бол зүгээр нэг “тууралт өгдөг ханиад” биш. Түүхэнд хэдэн зуун мянган хүүхдийн амийг авч одсон энэ аюулт өвчин — өнөөдөр дахин бидний үүдийг тогшиж байна. Дархлаа сул, мэдээлэл дутмаг байх зэрэг олон шалтгааны улмаас аюултай вирус дахин газар авч магадгүй нөхцөл үүсээд байна.

Тэгвэл улаанбурхан гэж яг юу вэ? Яагаад ийм аюултай гэж? Бид өөрсдийгөө, хүүхдүүдээ хэрхэн хамгаалах вэ?

Энэ блогт бид танд улаанбурханы талаар товч, ойлгомжтой, шинжлэх ухаанд суурилсан мэдээллийг хүргэх бөгөөд, хамгийн гол нь хэрхэн урьдчилан сэргийлэх, амьдралдаа хэрэгжүүлэх алхмуудыг хуваалцах болно.

Улаан бурхан өвчний үед илрэх шинж тэмдэг:

  • Халуурах 
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих 
  • Ханиалгах 
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх 
  • Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурна.

Халдвар авснаас 7-18 хоногийн дараагаас биеэр тууралт гарч эхэлдэг. Ихэвчлэн нүүр, хүзүүгээр гарч эхлээд 3 хоногийн дотор гар, хөлөөр тархдаг. Улмаар 5-6 хоногийн дараагаас бүдгэрч, арилж эхэлдэг.

Улаанбурхан өвчний хүндрэл нь уушгины хатгалгаа, тархины үрэвсэл, дунд чихний болон нүдний салстын үрэвсэл, дархлааны ой санамж устах, зэрэг хүндрэлүүд гардаг. Бүр үхэлд хүрэх ч эрсдэлтэй. Түүнчлэн улаанбурханы халдварыг авсны дараах 3 жил дотор хүний өөрийн хамгаалах дархлааны санамжийн эсийн үйл ажиллагааг алдагдуулж,  бусад вирусийн халдварт өртөмхий байдлыг бий болгодог гэж HARVARD их сургуулийн  сүүлийн үеийн судалгаагаар үзэж байна.

Иймээс улаанбурхан өвчнөөр өвдсөн үедээ , өвдсөний дараа ч дархлаа тогтолцоогоо дэмжих эмчилгээ 3 сар хүртэл хугацаагаар үргэлжлүүлэх хийхийг эмч нар зөвлөж байна.

Дархлаа тогтолцоо дэмжих арга:

  • Чанартай хоол унд хэрэглэх
  • Шингэн зүйл сайн уух
  • Сайн унтаж амрах
  • Салхинд гарч, цэвэр агаараар амьсгалах
  • Олон нийтийн газар явахдаа маск заавал зүүх
  • Дархлаагаа дэмжиж, нэмэлт эм бэлдмэл хэрэглэх

Эмийн эмчилгээ: Хүний өөрийн дархлааны эсүүдийг дэмжих замаар вирусийн эсрэг үйлдэлтэй цитокиныг ялгаруулах нь маш чухал. Энэхүү үйлдлийг үзүүлдэг жишээ эм нь жоргүй олгодог септилин юм.  

Дархлааны эсүүд нь гаднын биет буюу нян, вирусийг залгиж устгадаг бөгөөд тэр үйлдлийг нь Септилин дэмждэг.

Септилины гол эмийн ургамал нь    гүгэл модны давирхай, лидэр, жүр үр, гурван халуун үр юм.  Эдгээр эмийн ургамлууд нь хүний өөрийн дархлааны эсүүдийг дэмжих, үрэвслийг дарах, биед байгаа хортой нэгдлүүдийг задлах, хоргүйжүүлэх, өвдөлт намдаах зэрэг үйлдэл үзүүлдэг. Эмийн ургамлын хоорондын зохицлыг маш нарийн тооцоолон хийсэн, ургамлын ямар нэг тоосонцоргүй учир ургамлын харшилтай хүн ч хэрэглэж болохоороо давуу талтай.

Септилиныг янз бүрийн шалтгаант амьсгалын дээд замын халдварт өвчний үед хэрэглэж, эмнэлзүйн үр дүнг 38 клиникийн судалгаагаа хийж үзэхэд

  • Хүний  дархлааны эсүүдийн халдварыг танин устгах чадварыг нэмэгдүүлэх
  • Нян, вирусийг залгин устгах чадварыг ихэсгэх
  • Вирусийн үржлийг дарангуйлах , үрэвслийн эсрэг үйлдэлтэй интерфероны ялгаралтыг сайжруулах
  • Мөн харшлын үед дархлааны эсийн хэт идэвхжилийг дарангуйлж, дархлааны урвалыг өөрийн эдийг гэмтээхээс хамгаалах
  • Дархлаа зохицуулах үйлдэлтэй болох нь батлагдсан байна.

Жоргүй олгох эмийн ургамлын найрлагат Септилиныг улаанбурхан өвчний халдварын үед хүүхэд 2ш өдөрт 3 удаа, насанд хүрэгчид 3ш өдөрт 3 удаа 1-3 сарын турш ууж, дархлаа тогтолцооны хямралыг арилтал курс эмчилгээ болгон хэрэглэхийг зөвлөж байна.

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.