Apple компани Трампын шийдвэрээс өмнө амжиж, агаараар $2 тэрбумын үнэ бүхий iPhone гар утас Энэтхэгээс татжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2025 оны 4 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн гуравдугаар сард Apple компани Энэтхэг дэх үйлдвэрүүдээсээ $2 тэрбумын үнэ бүхий iPhone гар утсыг тусгай үүргийн нисэх онгоцоор АНУ руу татаж авсныг өчигдөр нийтлэгдсэн гаалийн мэдээлэл харуулжээ.

Трампыг татварын дайнаа зарлахаас өмнө амжиж агуулахаа дүүргэсэн энэ арга хэмжээ нь тус компанийн түүхэнд байгаагүй их татан авалт юм байна.

Нийтдээ зургаан ачааны нисэх онгоцоор тээвэрлэсэн энэ ачааны нийт жин 600 тонн байсан гэнэ.

Дөрөвдүгээр сарын 2-нд Трамп дэлхийн ихэнх улс орнуудын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар ногдуулах шийдвэрээ зарласан. Ингэхдээ Энэтхэг улсад 26 хувийн татвар ногдуулсан юм.

Энэтхэг дэх Foxconn үйлдвэр өнгөрсөн сард $1.31 тэрбумын үнэтэй iPhone гар утас АНУ руу ачуулсан нь нэг сарын хугацааны дээд амжилт, өмнөх хоёр сарынхыг нийлүүлсэнтэй тэнцэх үзүүлэлт болжээ.

Энэтхэгийн өөр нэг үйлдвэрлэгч Tata Electronics компаниас $612 саяын үнэ бүхий iPhone татсан нь өмнөх сараасаа 63 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Foxconn үйлдвэрээс iPhone 13, 14, 6, 16e загварууд, Tata үйлдвэрээс iPhone 15, 16 загваруудыг татан авчээ.

Foxconn үйлдвэрийн бүх бүтээгдэхүүн Энэтхэгийн өмнөд бүсийн Ченнай хотын нисэх буудлаас ачигдаж, АНУ-ын хэд хэдэн хотуудад тараагдсан байна.

Ачаагаа яаралтай татахын тулд Apple компани Ченнай хотын нисэх буудлын удирдлагатай ярилцсаны үр дүнд гаалийн бүрдүүлэлт хийх хугацааг 30 цагаас зургаан цаг болгон богиносгосныг эх сурвалж мэдээлжээ.

 

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
12
Зураг
ХАХА
7
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа