Нийслэлийн зарим дүүргийн нутаг дэвсгэрт халиа тошин үүсжээ.
Өнөөдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн 9 хорооны 14 байршилд халиа тошин үүсэж мөстсөн бөгөөд “Дэд бүтэц, хөгжлийн алба” ОНӨААТҮГ-аас нийтийн эзэмшлийн гудамж талбайд тогтсон мөсийг ачиж зөөж тээвэрлэн, орц гарцыг нээх ажлыг зохион байгуулж байгаа аж.
Нийтийн эзэмшлийн зам талбайгаас гадна зарим айл өрхийн хашаа руу гүний ус орж мөстсөний улмаас халиа тошин үүсэж, нөхцөл байдал хүндэрсэн тул тус хорооны найман айлын газрыг чөлөөлж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
Харин “Хар шороотын ам” зуслангийн гудамжны айлын худгаас гүний ус гарсны улмаас халиа тошин үүсэж 66 айлын зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан байсныг зогсоож, халиа тошинг арилгасан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!