Сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ сарын өдөрлөг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 18-нд Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд/НҮНТ/ болох Дүнжингарав, Драгон, Мишээл экспо, Сэлбэ, Баянгол, Баянхошуу, III, IV хорооллын эцэст байрлах Е-март-д болно.
75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!