Уншиж байна ...

Транскапитал ББСБ нь “Шилдэг ТоС Санхүүгийн Байгууллага”-аар шалгарлаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 12 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Транскапитал ББСБ нь “Шилдэг ТоС Санхүүгийн Байгууллага” шагналыг хүртлээ. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, ТоС холбооноос хамтран жил бүр Тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчмуудыг амжилттай хэрэгжүүлж, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд түүчээлэн, тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй байгууллагуудаас шалгаруулан энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог билээ.

Транскапитал нь “Төв Азийн Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр”, “Залуу Бизнес Эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд ЕСБХБанкнаас олон улсын санхүүжилтийг татан бизнес эрхлэгч эмэгтэйчүүд болон залуу бизнес эрхлэгч нарт зориулсан онцгой нөхцөлтэй зээл олгохоос гадна “Энтрепренер хөгжлийн төв”-өөрөө дамжуулан бизнес эрхлэгчдийг чадавхжуулах сургалт, семинар, зөвлөгөө өгөх, нэтворкинг арга хэмжээ зохион байгуулах зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлсээр байна.

Мөн “GEFF Ногоон эдийн засгийг санхүүжүүлэх үйлчилгээ хөтөлбөр”-ийн хүрээнд айл өрх, бизнес эрхлэгчдэд эрчим хүчний хэмнэлттэй өндөр, стандарт бүхий ногоон технологийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн санхүүжилтийг ЕСБХБ-аас авч GEFF Mongolia-тай хамтран ажиллаж байна.

Түүнчлэн Транскапитал нь ногоон эдийн засгийг дэмжих бодлогын хүрээнд өрх гэрийн ундны усны чанар сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн ногоон зээлийн бүтээгдэхүүнийг WaterEquity олон улсын байгууллагын хамтаар хийж харилцагч нартаа санал болгож байна.

Транскапитал нь байгаль экологид ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн хөнгөлөлттэй төслийн ногоон зээлүүдийг олгосоор ирсэн билээ. Тухайлбал Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй монгол гэрийн халаалт, дулаалгын ЧИП багцын зээлийг олгож байна. Мөн Европын Холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй хэрэгждэг “Дулаан шийдэл II” төслийн хүрээнд гэр хорооллын хувийн сууцыг дулаалж, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилго бүхий дулаалгын ногоон зээлийг хүүгийн 50 хувийн буцаан олголтын нөхцөлтэйгөөр санал болгож байна.

Транскапитал ББСБ нь 2020 оноос хойш үйл ажиллагаандаа “Байгаль орчин нийгэм засаглал”-ын бодлогыг нэвтрүүлж Монголын анхдагч ББСБ бөгөөд салбартаа үлгэр жишээ байж, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй байгууллага байхыг зорин ажиллаж байна. 2022 онд Онцлох ТоС Байгууллагаар шалгарч байсан бол 2024 онд дахин ТоС Байгууллагаар шалгарч байна.

Транскапиталын тухай

Транскапитал нь 2001 оноос хойш бичил, жижиг, дунд бизнесийг дэмжин тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн санхүүжилт олгож, санхүүгийн зөвлөгөө, сургалт, семинарыг санал болгосоор ирсэн бөгөөд улс даяр 38 салбартай үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр санаачилгууд нь Олон улсын төсөл санхүүжилтүүдийн хамтын ажиллагаагаар хэрэгжиж, БЖДБ-ийн чадамжийг  нэмэгдүүлж, өсөлтийн шинэ боломжуудыг нээх зорилготой.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Фэйсбүүк хуудас: www.facebook.com/transcapital.official
Вэбсайт: www.transcapital.mn
Холбогдох утас: 18001600

Тантай хамт, Аз жаргалын төлөө

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.