Уншиж байна ...

Тээвэр хөгжлийн банкны 2024 оны 3 дугаар улирлын санхүүгийн тайланг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 10 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Банкны нийт хөрөнгө тогтвортой өсөж 985 тэрбум төгрөгт хүрч, татварын дараах цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 88 хувиар өсөж 8 тэрбум төгрөгт хүрлээ.

Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг тайлант хугацаанд бүрэн хангаж ажилласан ба үүнээс төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 30.2 хувь, өөрийн хөрөнгийн хүрэлцээ 23.9 хувь байна.

Банкны 2024 оны 3 дугаар улирлын үйл явдлаас онцолбол:

  • Тээвэр хөгжлийн банк нь Токио болон Бээжингийн төлөөлөгчийн газраараа дамжуулан бизнес эрхлэгч болон санхүүгийн байгууллагуудыг Монголын эдийн засаг, зах зээлийн талаарх зохистой мэдээллээр хангах, бизнесийн байгууллагуудтай холбох санхүүгийн гүүр нь болж хамтран ажиллаж байна.
  • Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO/IEC 27001:2022 стандартыг амжилттай нэвтрүүлэн бизнесийн тогтвортой байдлыг ханган ажиллаж байна.
  • Олон улсын жишигт нийцсэн хувийн банкны үйлчилгээг улам бүр өргөжүүлэн тэлж, харилцагчдадаа санхүүгийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор нийслэл хотын төв цэгт байрлах Министер Тауэрт отгон салбараа нээлээ.

Эрхэм харилцагч та Тээвэр хөгжлийн банкны шинэ салбараар зочлон банкны бүх төрлийн үйлчилгээг нэг дороос, түргэн шуурхай авах боломжтой.

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.