Уншиж байна ...

Дулаан өдрүүд энэ долоо хоног дуустал үргэлжилнэ

М.Батчимэг, ikon.mn
1 цаг 51 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Аравдугаар сарын 7-16 хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Аравдугаар сарын 8, 9, 10-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч бусад нутгуудаар дулаахан байх юм байна. 

Дулаан өдрүүд 13-ныг хүртэл буюу энэ долоо хоног дуустал үргэлжлэх бол 14-нөөс ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарууллаа. 

Хур тунадас: 

  • Аравдугаар сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 
  • Аравдугаар сарын 9-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар 
  • Аравдугаар сарын 13-нд Монгол Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 
  • Аравдугаар сарын 14, 15-нд Баруун болон Төвийн нутгийн зарим газраар хур тунадас орж салхи, шуургатай байна. 

Салхи, шуурга: 

  • Аравдугаар сарын 8-нд нутгийн зарим газраар 
  • Аравдугаар сарын 9-нд нутгийн зүүн хэсгээр 
  • Аравдугаар сарын 10-нд нутгийн хойд хэсгээр 
  • Аравдугаар сарын 14, 15-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: 

  • Аравдугаар сарын 8,9,10-нд нутгийн хойд хэсгээр хүйтрэх боловч бусад нутгаар дулаахан байна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаахан байх бол томоохон голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 13-18 градус дулаахан байх бол бусад нутгийн хувьд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градусын дулаан байх төлөвтэй байна. 
  • Аравдугаар сарын 14-нээс нийт нутгаар хүйтэрнэ. 
Улаанбаатар хот 
  • Аравдугаар сарын 9-нд ялимгүй хур тунадас орно бусад хугацаанд хур тунадас орохгүй. 
  • Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байна. Аравдугаар сарын 9, 13-ны өдрүүдэд салхи баруун өмнөөсөө хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 
  • Агаарын температурын хувьд шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаахан байх бол 14-нөөс хүйтэрч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Аравдугаар сарын 9,10-ны өдрүүдэд өмнөх өдрүүдээсээ бага зэрэг хүйтэн байна.