Уншиж байна ...

Он гарснаас хойш гэр хороололд 405 удаа байшин шатсан дуудлага бүртгэгджээ

П.Зоригт, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: НОБЕГ

Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш гэр хороололд 405 удаа байшин шатсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Айл, өрхүүдийн пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, яндангийн цонолтоос үүдэлтэй шалтгаан нөхцөл зонхилж байгаа юм.

Гэр хорооллын айл өрхийн галлагаа ихсэж, гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.

Иймд

  • Пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засах
  • Бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх
  • Халуун үнс нурмыг тагтай төмөр саванд хийж таглах
  • Цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байх, цахилгааны утасны хэвийн ажиллагааг тогтмол шалгах
  • Гал унтраах тусгай зориулалтын автомашин хүрэлцэн очих зам, гарц, барилга байгууламжийн авралтын зам, гарцыг чөлөөтэй байлгаж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон сэрэмжлүүлэв. 
зураг
 
Эх сурвалж: НОБЕГ

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар