Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/09-НД НИЙТЛЭГДСЭН

AND Global групп олон улсын томоохон тоглогч нартай хамтран Филиппин улс дахь бизнесээ өргөжүүлэн тэлэхээр болжээ

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 8 сарын 9
Сурталчилгаа
Зураг зураг

AND Global группийн охин компани болох AND Financing Corporation (AFC)-д өнөөдөр Marubeni Corporation болон Япон улсын Premium Group компаниуд хамтран хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ зарлажээ. Уг хөрөнгө оруулалтын зорилго нь AND Global группийн 2018 оноос хойш Филиппин улсад бие даан нэвтрүүлэн хөгжүүлж буй e-tomo (хуучнаар LendPinoy) төсөл дээр олон улсын 2 том тоглогч нэгдэн нийлж Филиппин улсын бизнесийг өргөжүүлэх, цаашлаад зүүн өмнөд Азийн бусад орнууд руу хамтран тэлэх зорилготой ажээ.

зураг
 

Зүүн өмнөд Азийн санхүүгийн зах зээл маш өрсөлдөөнтэй байдаг бөгөөд Филиппин улсад гэхэд л 831-н ББСБ үйл ажиллагаагаа явуулдаг. Тиймээс өрсөлдөөнт энэ зах зээлд олон улсын томоохон байгууллагууд Монгол залууст хөрөнгө оруулалт хийж буй нь манай улсын технологийн салбарын мэдлэг, ур чадвар хийж бүтээсэн нь хэдийн олон улсад хүлээн зөвшөөрөгдөж эхэлж буйг харуулсан үйл явдал боллоо.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар AND Global группийн хиймэл оюун ухаан болон технологийн шийдлүүд, Marubeni корпорацын олон улсын бизнесийн туршлага мөн Дэлхий даяарх сүлжээ, Premium группийн санхүүгийн өргөн мэдлэг ур чадварыг нэгтгэн Филиппин улсад цаашлаад зүүн өмнөд Азид шинэ боломжуудыг нэвтрүүлэх бүрэн боломжтой гэлээ.

зураг
 

Одоогоос 8-н жилийн өмнө үлгэр дуурайлаар өөрийн хойч үеийн залуустаа хүсэл эрмэлзэл, зорилго, зориг өгч Монгол улсыг дэлхийд технологиор дахин тодорхойлох зорилготой үүсгэн байгуулагдсан AND Global компани нь өдгөө 12 улсад технологийн бүтээгдэхүүнээ экспорт хийж 5-н өөр улсад оффисоо нээн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсээр байна.

Marubeni корпорацын тухай

Marubeni корпорац нь Япон улсын хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, эрчим хүч, цахилгаан станц, тээвэр, үйлдвэрлэлийн машин гэх мэт олон төрлийн бизнесийн салбарт дэлхийд тэргүүлэн ажилладаг конгломерат компани юм.

https://www.marubeni.com/en/


Premium группийн тухай

Premium групп нь санхүүгийн топ түвшний үйлчилгээг дэлхий даяар үзүүлэх зорилго дор 2007 оноос үйл ажиллагаа эхлүүлэн өдгөө Япон улсад төв оффис нь байрлан, автомашин тойрсон бүхий л үйлчилгээг зүүн өмнөд азийн орнуудаар үзүүлж буй компани юм.

https://www.premium-group.co.jp/en/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.