Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/20-НД НИЙТЛЭГДСЭН

“Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол зохион байгуулагдлаа

ikon.mn
2024 оны 6 сарын 20
Сурталчилгаа

Монгол улсын хамгийн анхны орон нутгийн өрийн хэрэгсэл болох Нийслэл хотын олон нийтэд санал болгон гаргаж буй “Улаанбаатар бонд”-ын анхдагч зах зээлийн арилжааг нээх цан цохих ёслол 2024 оны 6-р сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа.

Ёслолын арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Цогтбаяр, үндсэн андеррайтер болох “БиДиСЕК ҮЦК” ХК болон “Эм Ай Си Си” ХХК, синдикатууд болох “Голомт Капитал ҮЦК” ХХК, “Таван Богд ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК ” ХХК-ийн удирдлагууд оролцсон юм.

зураг
 

Ёслолын арга хэмжээг нээж Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга Д.Баярсайхан хэлсэн үгэндээ тус бонд нь Монгол улсын Засгийн газар, УИХ-аас баталсан “Алсын хараа 2050” зээлийн үнэ бууруулах стратеги болон урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хүрээнд олон улсад өрсөлдөхүйц зах зээлийг хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний тоог өсгөж, мөн үнэт цаасны арилжаа хөрвөх чадварыг сайжруулах, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийн нэмэгдүүлэх чиглэлээр СХЗ-оос бодлогын олон үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн бас нэг түүхэн үйл явдал болж байгааг онцолсон юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг “Улаанбаатар хотын тулгамдаж буй олон асуудлыг зөвхөн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх боломжгүй учир санхүүгийн нэмэлт эх үүсвэр болох 500 тэрбум төгрөгийн бонд арилжаалж нэн шаардлагатай эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл болох Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулан, авто зам, шинэ цэвэрлэх байгууламжийн дэд бүтэц, үерийн байгууламжийг сайжруулах бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлнэ” гэдгийг онцоллоо.

Үндсэн андеррайтер болох “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Ерөнхийлөгч Д.Даянбилгүүн ярилцлага өгөхдөө тус үйл явдлыг Монгол улсын хөрөнгийн зах зээлийн хувьд төдийгүй Монгол Улсын хэмжээнд анхны орон нутгийн бонд гарч түүхэн үйл явдал болж буйг тодотгосон юм.

зураг
 

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг энэ өдөр Улаанбаатар бондын арилжааг нээх цан цохих ёслол үйлдэж, үйл ажиллагааны төгсгөлд МХБ-ийн дурсгалын дэвтэрт тэмдэглэл үлдээлээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.