Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/11-НД НИЙТЛЭГДСЭН

БНАЛАУ-ын ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 6 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргий Нали Сисүлит-ийн хамт төрийн айлчлал хийхээр өнөөдөр манай улсад хүрэлцэн ирлээ. 

БНАЛАУ-ын Ерөнхийлөгчийн түвшинд 17 жилийн дараа болж байгаа айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа аж. 

зураг
 

Монгол Улс, Лаос Улс 1962 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд Лаос Улсын Ерөнхийлөгчийн түвшинд 1980 оноос хойш хийж байгаа дөрөв дэх удаагийн айлчлал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газраас мэдээллээ. 

БНАЛАУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТОНГЛУН СИСҮЛИТ-ИЙН НАМТАР:

  • Тэрбээр 1945 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Лаосын Вант Улсын Хуапанг мужид төрсөн. 78 настай.
  • 1962-1969 Хуапанг мужийн Лаосын Эх оронч фронтын Нео Лак Сат дахь Багшийн коллеж, 1973-1978 ЗХУ-ын Ленинградын Багшийн дээд сургуулийг хэл судлалын магистрын зэрэгтэй төгссөн.
  • 1981-1984 ЗХУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийг олон улсын харилцааны түүхийн ухааны доктор зэрэгтэй төгссөн байна. 

Ажилласан байдал: 

  • 1967-1969 Хуафанг мужийн Лаосын Эх оронч фронтын Боловсролын газарт ахлах ажилтан
  • 1969-1973 Вьетнамын Ханой хот дахь Лаосын Эх оронч фронтын Төлөөлөгчийн газарт ахлах ажилтан
  • 1978-1979 Вьентьян хотын Багшийн их сургуульд профессор
  • 1979-1981 БНАЛАУ-ын Боловсролын сайдын Нарийн бичгийн дарга, Боловсролын яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга 1985-1986   БНАЛАУ-ын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Олон нийттэй харилцах газрын дарга
  • 1987-1992 БНАЛАУ-ын Гадаад хэргийн дэд сайд
  • 1993-1996 БНАЛАУ-ын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд 1997-2001 БНАЛАУ-ын  Үндэсний Ассамблейн    гишүүн,Гадаадхарилцааны газрын дарга
  • 2001-2006 БНАЛАУ-ын Үндэсний    Ассамблейн    гишүүн, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын хорооны дарга
  • 2006-2016 БНАЛАУ-ын Ерөнхий    сайдын    орлогч  бөгөөд  Гадаад хэргийн сайд
  • 2016-2021 БНАЛАУ-ын Ерөнхий сайд
  • 2021 оны 1 сараас БНАЛАУ-ын Ардын Хувьсгалт Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга
  • 2021 оны 3 сараас БНАЛАУ-ын Ерөнхийлөгч