Тогтвортой хөгжлийг түүчээлэгч Инвескор санхүүгийн байгууллагын 2024 оны Хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хийснээр замын түгжрэлд зарцуулах 300 гаруй цаг, 0.73тн гаруй нүүрсхүчлийн хий ялгарахаас сэргийлж, 8400 цаас хэмнэснээрээ онцлогтой болж өндөрлөлөө.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 4-р сарын 29-ний өдөр Инвескор апп болон invescore.mn цахим хуудсаар дамжуулсан бөгөөд хуралд нийт саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид 93.33% ирцтэй оролцож, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 тоот тогтоолд заасны дагуу дараах асуудлуудыг хувьцаа эзэмшигчдэд танилцуулж, баталлаа. Үүнд:
Хуралд идэвхтэй оролцсон хувьцаа эзэмшигчдэдээ Инвескор санхүүгийн байгууллагын зүгээс компанийн Тогтвортой хөгжлийн бодлогын зарчмуудад нийцүүлэн модны үрсэлгээ авах эрх бэлэглэснээр 1200 хайлаас мод шинээр тарих боломжийг бүрдүүлж байна. Энэ нь 70тн хэмжээний хүчилтөрөгч байгальд үйлдвэрлэх ач тустайгаас гадна цаг агаарын өөрчлөлтийн нөлөөг бууруулах, цөлжилтийг сааруулах гэх мэт олон сайн үр дагавартай юм.
Ногоон хөгжилд хөрөнгө оруулагч
хувьцаа эзэмшигчдэдээ талархсанаа илэрхийлье!