Уншиж байна ...

"Хүүхэд хүчирхийлсэн хэрэгт холбогдсон хүн өмнө нь Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан"

Б.Манлай
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Говь-Алтай аймгийн төв

Говь-Алтай аймагт цагдаагийн алба хаагчид бүлэглэн хүүхэд хүчирхийлсэн гэх мэдээлэл гараад байна.

Ийм хэрэг гарсан эсэх талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэрээс тодруулахад "Миний олж авсан мэдээллээр уг хэрэгт холбогдсон хүн өмнө нь Говь-Алтай аймгийн цагдаагийн газарт ажиллаж байсан байна. Одоо цагдаагийн байгууллагын алба хаагч биш.

Хохирогчийн ар гэрийнхэн гомдол мэдээлэл гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Цагдаагийн алба хаагчид бүлэглэн хэрэг үйлдээгүй" гэв.