Уншиж байна ...

ХасБанк ХК 2023 оны 2-р хагас жилийн ногдол ашиг болох ₮26.6 тэрбумыг хувьцаа эзэмшигчдийн ҮЦТХТ дэх дансанд байршууллаа

СУРТАЛЧИЛГАА
2024 оны 4 сарын 30
Сурталчилгаа
Зураг зураг

Өчигдөр (2024.04.29) болсон ХасБанкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар 2023 оны 2-р хагас жилийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 25.25 төгрөг буюу нийт 26.6 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилах ТУЗ-ийн шийдвэрийг зөвшөөрөн баталсан бөгөөд энэ дагуу хувьцаа эзэмшигчдийн Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх нэрийн дансанд ногдол ашгийг байршуулж дууслаа.

Ингэснээр ХасБанк 2023 оны цэвэр ашгаасаа 2 удаагийн хуваарилалтаар нийт 42.1 тэрбум төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгож байна.

Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны брокер дилерийн компанид хандан ногдол ашгийн талаарх мэдээлэл аваарай.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.