Уншиж байна ...

Mamamoo k-pop хамтлагийн ахлагч цомгийнхоо гэрэл зургийг Монголд авхуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын k-pop урлагийн тэргүүлэх охидын хамтлагийн нэг Mamamoo-гийн ахлагч Солар хоёр дахь ганцаарчилсан цомгоо өнөөдөр гаргахаар болжээ.

R&B, blues, folk, house зэрэг хөгжмийн олон төрлийн зургаан дуунаас бүрдэх “Colours” нэртэй шинэ цомог нь өнөөдөр буюу Мягмар гарагийн 18 цагаас худалдаанд гарах юм байна.

“Би олон төрлийн дуу дуулах чадвартай уран бүтээлч гэдгээрээ үнэлэгдэхийг хүсэж байна” гэж Солар хэвлэлд ярьжээ.

Тэрбээр шинэ цомгийнхоо зургаан дуунаас “Гэвч би” нэртэй R&B, рок хосолсон найруулгатай дууг хамгийн шилдэг нь болохыг онцолсон байна.

Энэ дуу нь салалтын дараа ганцаар амьдрахаар шийдсэн эмэгтэйн сэдэвтэй гэнэ.

Сонирхолтой нь Солар шинэ цомгийнхоо фото зургуудыг Монголд авхуулж, морь унаж, бүргэдтэй харьцаж сурсан тухай ярилцлагадаа өгүүлжээ.

Охидын дөрвөл Mamamoo хамтлаг 2014 онд RBW студийн харьяанд байгуулагдаж байсан юм. Хамтлагийнхаа 10 жилийн ойтой давхцуулан Солар өөрийнхөө хувь уран бүтээлчийн ур чадварыг харуулахаар “Colours” цомгийг гаргаж байгаа ажээ.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: Yonhap News