Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

Бусдад ₮177.8 саяын хохирол учруулж, мөнгө угаасан Киргиз, Казахстаны гурван иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэв

П.Зоригт, IKON.MN
2024 оны 4 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн прокурорын газраас Киргиз, Казахстан улсын нэр бүхий гурван иргэнд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг мэдээллээ. 

Тодруулбал Киргиз улсын иргэн Б.С, Казахстан улсын иргэн Б.Д, Г.А нар нь гадаад улсын иргэдийн арилжааны банкны цахим картуудыг Монгол Улсын банкны пос терминал төхөөрөмжид олон удаагийн давтамжтай уншуулж, бусдад нийт 177,833,000 төгрөгийн хохирол учруулсан байна. 

Улмаар хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор үнэт эдлэл, гар утас, таблет зэрэг эд зүйлсийг худалдан авч, бусдад дахин худалдан борлуулж мөнгө угаасан, цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцжээ. 

Эдгээр хэрэгт Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.3 (Хулгайлах), 18.6 дугаар зүйлийн нэг (Мөнгө угаах), 23.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт (Хууль сахиулагчийг эсэргүүцэх) зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. 

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар