ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өрсөлдөгчөө хазсан холимог тулаанчийг холбооноос хасав

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 3 сарын 25
IKON.MN
Зураг зураг
CNN

Холимог тулааны UFC холбооны тамирчин Игорь Северино өчигдөр Лас Вегаст болсон тулааны үеэр өрсөлдөгч Андре Лимаг хазсан тул шүүгч тоглолтыг зогсоож, А.Лимаг ялсан гэж үзлээ.

Өрсөлдөгчөө "амталсан" И.Северинотой байгуулсан гэрээгээ цуцалж байгаагаа UFC холбооны тэргүүн Дана Уайт зарласан юм. "Ирээдүйтэй тамирчид ёс зүйтэй байх ёстой" гэж Д.Уайт онцолжээ.

Харин хохирогч А.Лима хазуулсныхаа төлбөрт 50,000 ам.доллар "халаасалсан" юм. Холбооны зүгээс шилдэг тулаан үзүүлсэн тамирчинд ийм урамшуулал олгодог билээ.   

зураг
 
Instagram

Бразил тулаанч А.Лима төсөөлөөгүй ялалтдаа зориулан И.Севериногийн шүдний ором бүхий шивээс хийлгэжээ. Сахиус хочит бразил эр холимог тулааны замналдаа найм дахь ялалтаа байгуулсан.

Лас Вегас хотод болсон тулааны үеэр дөрвөн тамирчин шилдэг тулааны урамшуулал болох 50,000 ам.доллар авсан юм. Харин А.Лима UFC холбооны түүхэнд өрсөлдөгч нь хасагдсаны улмаас урамшуулал авч буй анхны тулаанч болж түүхэнд үлджээ. Ингээд зогсохгүй холбооны тэргүүн Дана Уайт хувийн зүгээс 25,000 ам.доллароор шагнасан аж.

 

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
11
Зураг
ХАХА
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Иргэн [59.153.112.15] 2024/3/26
Өө гоё дурсгал болжээ, 2 бразил гоё л тулалдсан юм бна. Одоо тэмцээнд оролцогчид болон залуучууд ийм шивээс хийлгэх моод болбол хазсан тамирчны оюуны өмч гээд мөнгө саагаад хэвтэх байх даа
0 | 0 Хариулах
Зочин [202.179.21.213] 2024/3/25
Dursgaliin shivees bolgoochee
0 | 0 Хариулах
Зочин [66.181.189.187] 2024/3/25
Азтай гичий зургаа нохой АРАВДАН бэ
0 | 0 Хариулах
Уншигч [103.57.94.157] 2024/3/25
Хүн шиг ч амтай орос биш аж, монгол хүн хазсан бол алгын чинээ газар өм татахгүй юу, энэ бол шүдтэй шувуу хазсан юм шиг л харагдаж байна.
0 | 1 Хариулах
Уншигч [103.57.94.157] 2024/3/25
Шартай байна гэдгээр хаацайлж болохгүй ээ, раши нацист хүмүүжилтэй нь л холбоотой.
3 | 0 Хариулах
Irgen [66.181.181.183] 2024/3/25
haha hazuulsan bish zawshiw gegcheer. ter oros ni ch gej mal bn ugaasaa
6 | 0 Хариулах
Зочин [202.55.191.130] 2024/3/25
shartai l bhgui yu. yalagdaad ireheeree Oros tamirchid aygui muuhai zan gargadag.
4 | 3 Хариулах
Зочин [103.80.211.131] 2024/3/25
мал ороz юм байх гэсэн чинь хоёр бразил хоорондоо үзсэн юм байна.
3 | 3 Хариулах