ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

З.Болормаа: Эцэг эхчүүд хүүхдэдээ томуугийн вакцин хийлгэхээс татгалзаж байгаа нь алдаа

Д.Янжиндулам, ikon.mn
2023 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байгаа.  Иймээс улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 10-наас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-өөр томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж эхэлсэн.

ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байна. Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх нийт 815 ор байгаа бөгөөд нэмэлтээр 140 ор дэлгээд буй. Одоогийн байдлаар орны ачаалал 86 хувьтай байна.

Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлдэг. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх хандлагатай байдаг тул  хүүхдүүдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатайг Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас онцоллоо.

НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа “Дархлаажуулалтыг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийж байгаа бөгөөд уг бүлэгт 2-5 насны хүүхдүүд, 65-аас дээш насныхан, архаг, хууч өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүд, эмнэлгийн ажилчид багтдаг.

Одоогоор зорилтот бүлгийнхний 80 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна.

Гэвч 2-5 насны хүүхдүүдийн дархлаажуулалтын хамрагдалт бага байгаа. Учир нь 2-5 насныхныг вакцинжуулалтад хамруулах зөвшөөрлийг эцэг эхчүүдээс нь авдаг.

Харин эцэг эхчүүд хүүхдүүдээ вакцинд хамруулахаас татгалзаж байна. Мөн хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн 1.6 хувь нь л дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд бусад хүүхэд нь дархлаажуулалтад хамрагдаагүй гэсэн үг. Дархлаажуулалтад хамрагдсанаар нэг жилийн хугацаанд томуугийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх дархлаатай болж байгаа юм. Тийм болохоор хүүхдүүдээ томуугийн вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатай” гэв.

НЭМГ-аас АШУҮИС-ийн багш нартай хамтран улирлын амралт эхлэхээс өмнө ачаалал өндөртэй ерөнхий боловсролын сургуулиудад сургалт зохион байгуулжээ. Тодруулбал томуугийн тухай ойлголт, томуугаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, дархлаажуулалт, вакцины тухай мэдээлэл болон хоолойгоо зөв зайлж, гар угаах дадалд сургах тухай мэдлэг олгосон байна.

Мөн 307 цэцэрлэгт томуугаас сэргийлэх аян зохион байгуулан, цэцэрлэгийн багш, эмч, ажилчдад халдварт өвчний талаарх ойлголт өгч, томуу туссан хүүхдэд авах арга хэмжээ, анги танхимын агаар сэлгэлт, халдваргүйжүүлэлтийн талаар сургалт орж буй.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв л гэхэд хүүхдийн хэвтэн эмчлүүлэх 80 ортой бөгөөд нэмэлтээр ор дэлгэж 130 болгоод байна. Тус төвийн халдвар судлаач А.Буянжаргал “Томуу, томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор одоогоор манай эмнэлэгт 60 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шаардлагатай тохиолдолд дахин ор нэмж дэлгэх боломжтой.

Эцэг эхчүүд хүүхдүүдээ өвдсөн тохиолдолд дураараа эм, тариа хэрэглэх хандлагатай байна. Тиймээс зайлшгүй мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэй. Мөн хүүхэд огцом өндөр халуурвал яаралтай түргэн тусламж дуудах ёстой.

Томуугаас урьдчилан сэргийлэх үүднээс хүүхдүүддээ тавих анхаарлаа дээшлүүлж, амны хаалт зүүлгэх, амин дэмтэй хоол тэжээл өгөх, дулаан хувцаслах, гарын ариун цэврийг сайтар сахиулах, цэгэн массаж хийж өгөх шаардлагатай” гэлээ.

Томуу, томуу төст өвчний идэвхжилийг гурав хуваадаг. Тодруулбал идэвхжилийн үе шат, алаг цоог үе, дэгдэлтийн үе гэж ангилдаг байна. ХӨСҮТ-ийн Тандалтын албаны зүгээс одоогийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжилийн үе шатандаа байгааг тодорхойлжээ. Иймд иргэд дулаан хувцаслаж, шим тэжээл сайтай халуун хоол идэж, сайтар унтаж амрах, томуугийн вакцинд сайн дураар хамрагдан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. 

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАХА
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Ok [109.110.138.60] 2023/11/8
Миний бодлоор эхлээд улсаара наад хорт утаанаасаа салж хот аймагынхаа салбарч унасан барилга байшингаа засч бүгдийн нь угааж цэвэрлэж өдөр тутамдаа цэвэр агаараара амьсгалж баймаар бнаа. Дээр нь энэ кола чипс бэлэн гоймон гээд зүйлийг ер болимоор бнаа. Ингээд гадна дотроо эрүүл болгоцон байхад наад вакцины хэрэг алга бна шдээ
0 | 0 Хариулах
🙏🏻 [202.126.90.5] 2023/11/8
Em ugui bolbol uvchin ugui bolj medne. Em bol Setgel zasal shuda
1 | 0 Хариулах
Зочин [195.208.51.227] 2023/11/8
Эм эмнэлгийн хэрэгсэл нь чанарын өндөр улсын бүт биш учир итгэхгүй бн. Эмнэлгүүд нь хүртэл замын хүний оруулж ирсэн нэг юмыг танил талаар аваад зарж бдаг хяналтгүй учир итгэхгүй бгаа бх. Улсын эмнэлгүүдийг эм эмнэлгийн хэрэгслээр хангадаг улсын бөөний төв бий болгох хэрэгтэй. Одоогийн хувь хүмүүсийн хувийн компанийн оруулж ирж бгаа эм эмнэлгийн хэрэгсэл шаардлага хангахгүй учир өвчин зовлон тахлын түвшинд очоод бн
0 | 0 Хариулах
Бакцин алаад байна алаад байна [198.57.27.212] 2023/11/8
Бакцинаас татгалзах хэрэгтэй 🆘 ковидын бакцинаас болж дэлхийн бүх улсад гэнэтийн үхлүүд хорт хавдрууд аймшигтай ихэссэн байгаа 😈 Ямар ч бакцин хийлгэж болохгүй ээ.бүгд хүн хорлох зорилготой ажиллаж байгаа 😈
1 | 0 Хариулах
Зочин [66.181.185.107] 2023/11/8
Ene comment unshaad yagad emnelgeer duuren huuhduud uwdsun baigag oilgoloo. Uneher mongolchud tarhini turaalnii gunde orj eheljdee. Haniad, tomuu hoeroo ylgahgui. Daraa n uwduchuud hachin2 yum hiij, virusnii garaltai uwchind antibiotic uulgaj, hundruulsnii daraa emnelegt irne. Za tegeed hytad banana gheer awdagui oros banana gher awdag humustei yu ch yrihuudee. Ghde teged iimerhu medrel yumnuud n uwduj uheed baij baih n tegeed baigaliin shalgaral yumda. Etsesd n helhed tomuunaas bolj heden huuhed uwduj, uhdeg vaccine aas bolj heden huuhed uwduj ugdeg yum bol? Orchin uein anagaah uhaan hugjij chadsanaaraa l huuhdiin endegdel uug n buurj baiga yumsan.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.185.107] 2023/11/8
Teged ene niitleliig unsh haniadnii vaccine gj yag haana n baina? Erguu nowshnud yumda. Fb duuren hayag n medegdehguu troll haygnud bas vaccine geed orilood shaana. Gadnii horlol yumu haisha yum.
0 | 0 Хариулах
Зочин [103.254.123.71] 2023/11/7
Хамаагүй юм харуулдаг тоглоом юм уу
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.106] 2023/11/7
Томчуудыг нь шахаж хорлож дуусаад одоо хүүхдүүд рүү орох нь уу. Өөрөө ө г зөг рүүгээ шах
4 | 0 Хариулах
Zochin [59.153.113.250] 2023/11/7
Degdehees sariin umnu hiij bj darhlaa togtono gsen bzdee. Arai ert 9 sard hiij bolooguimuu. Degdeed negent bugd uvdchihuur vactin hiilgej yahvedee.
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.228] 2023/11/7
orkuud daraa ni oilgono doo , [хориотой үг] gej
0 | 4 Хариулах
Zochin [202.126.89.113] 2023/11/7
Вакцинд хамрагдах нь хамгийн зөв шүү. Ханиаднаас л өвчний урхаг үлддэг шүү залуу аав ээж нар сайн ойлгох хэрэгтэй
1 | 7 Хариулах
Зочин [66.181.185.107] 2023/11/7
Tomuu haniad hoer chine tusdaa shuudee oilgoj hairla.
0 | 0 Хариулах
Иргэн [192.82.66.139] 2023/11/7
Энэ чинь төрийн мөнгөөр,ЭМД-ын сангаас лзардал мөнгө гарч байгаа шүү дээ! Үнэгүй гэж дандаа буруу ярих юм ! Үнэгүй юмыг хүн үнэлдэггүй юм ! Үргүй зардал гаргахаа боль! Зөв ярьж бичиж байгаарай
3 | 0 Хариулах
Зочин [139.5.218.110] 2023/11/7
Neg garaaraa avraad nuguu garaaraa boomilood bdag ni yamar uchirtain be yag yalgaa bgaamuu er ni hud hud mayaglachihiimaa. Zailaach
0 | 0 Хариулах
Зочин [103.161.242.98] 2023/11/7
Xiilgeden yamarch nemer boloogui uwuljinguu haniadnaas salaagui
4 | 0 Хариулах
Зочин [59.153.115.106] 2023/11/7
Нэмэр болоогүй биш ханиад хүрсэн л байнашдээ. Тэр чинь л энэ вакуудын зорилго шүү дээ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2023/11/7
ХИЙЛГЭЭД ЯМАР Ч НЭМЭР БАЙГААГҮЙ
3 | 0 Хариулах
Зочин [103.41.93.142] 2023/11/7
О
0 | 0 Хариулах