Цахим төлбөр тооцооны экосистем хөгжүүлэгч “Хай Пэймэнт Солюшнс” ХХК дэлхийн 25 улсад ”Go Data” үйлчилгээ ашиглах боломжийг бүрдүүлээд байна. Энэ тухай төслийн менежер Э.Цолмонгоос тодрууллаа.
- Санхүүгийн олон төрлийн үйлчилгээтэй Hipay апп өнөөдөр Go Data нэртэй үйлчилгээг нэвтрүүлж байна. Та энэхүү үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг уншигчдад өгөөч?
Баярлалаа. Бид гадаадад зорчихдоо ухаалаг утсаараа дамжуулан хэл нэвтрэлцэх, хаяг байршил олох, төлбөр тооцоо хийх, чатлах, видео дуудлага хийх гэх мэт хэрэгцээ шаардлага их байдаг ч тухайн ашиглаж буй датаны үнэлгээ, хэмжээ, интернэт хурд зэргээс шалтгаалаад тэр болгон ашиглаж чаддаггүй. Тиймээс бид үүрэн холбооны eSIM технологид суурилсан Go Data үйлчилгээг Hipay апп-аар дамжуулан хүргэж байна. Эхний ээлжид монголчуудын хамгийн их зорчдог 25 улс, 3 бүсэд ашиглах боломжтой багцуудыг санал болгож байгаа юм. Тухайлбал монголчууд БНХАУ, БНСУ, Турк, ХБНГУ, АНУ, Япон, Тайланд, Австрали, Сингапур, Франц, Их Британи, Швед, Итали зэрэг 25 улсад Go Data үйлчилгээг ашиглах боломжтой юм.
Hipay Ханжоу хотод болж буй Азийн 19-р наадмын шууд дамжуулалтын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байгаатай холбогдуулан Go Data үйлчилгээнийхээ бүх улсын үнээ 10-р сарыг дуустал 20 хувь хямдруулж байна.
Ташрамд дурдахад, Hipay апп төлбөр тооцооны төгс шийдэл болохын төлөө зорин ажиллаж ирсэн бөгөөд бид Хятадын “Ant group”-н төлбөр тооцооны томоохон систем болох Alipayplus-н албан ёсны хамтрагч болсон. Тэгэхээр урд хөршийг зорьж буй монголчууд Hipay апп-аараа дамжуулан бүх төрлийн төлбөр тооцоогоо хормын дотор төлөх боломжтой.
- eSIM гэж ямар технологи вэ?
eSIM гэдэг нь embedded SIM буюу биет бус суулгагдсан СИМ гэж хэлж болох юм. 2017 оноос хойш хэрэглээнд орж ирсэн шинэ технологи. Тийм болохоор бүх төрлийн утсанд eSIM суулгах боломжгүй бөгөөд хэрвээ та Go Data-г ашиглах хүсэлтэй байгаа бол өөрийн утсаа eSIM дэмждэг эсэхийг сайн нягтлах шаардлагатай.
- Go Data үйлчилгээг 25 улсад ашиглана гэхээр технологийн дэд бүтцийг нь та бүхэн хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Жишээ нь өнөөдөр Герман улсад Go Data ашиглаж байгаа хүн маргааш нь Бельги юм уу, Англи руу аялах бол датаны хурд удаашрах, эсвэл үнэ ханш нь тив, байршлаас шалтгаалан өөрчлөгдөх үү?
eSIM суурилсан аггригатор компаниуд байдаг. Манай компани тэдгээр компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлж, хамгийн бага зардлаар хэрэглэгчдэд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Сүлжээний хувьд тухайн улсын хамгийн өргөн сүлжээтэй операторуудтай гэрээтэй байдаг. Харин тив дотроо улс дамжин ашиглаж байгаа тохиолдолд бүсийн багцыг ашиглах боломжтой юм. Энэ тохиолдолд танд бол Европ тивд ашиглах бүсийн багцыг санал болгоно. Учир нь Европ тивийн багцаа европын 39 улсад ашиглаад улс, улсын сүлжээг шилжүүлэн хэрэглэнэ. Интернэт хурдны хувьд тухайн операторын үзүүлж байгаа хамгийн өндөр хурдаар ашиглагддаг. Үнэ тарифын хувьд 1GB дата дунджаар 17 мянган төгрөг байдаг.
- Монголчуудын хувьд худалдаж авсан дата нь ганц хоёр хонолгүй дууслаа гэх шүүмжлэл гарч байдаг. Тэгэхээр танай датаг худалдаж аваад аялалд гарсан хүнд ийм асуудал тулгарах вий гэсэн болгоомжлол байж болох юм. Үүнд та хариулаач?
Монголын үүрэн интернэтийн үнэлгээ бусад улсуудын үнэлгээтэй харьцуулахад өөр байдаг учир үнийн хувьд ялгаатай. Мэдээж гадаадад интернэт ашиглахдаа чухал зүйлдээ л датагаа хэрэглэхгүй бол ямар ч ялгаагүй хурдан дуусна. Go Data-аараа та өөрийн авсан багцын хугацаа, датаны үлдэгдлийг хянах боломжтой. Жишээ дурдахад Youtube-р 1080 нягтаршилтай 3 минутын бичлэг үзэхэд л 200mb орчим дата зарцуулагддаг. Тиймээс тухайн хүн өөрийн хэрэглээндээ зохицсон багцаа сонгоод ашиглахыг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!