ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Сэлэнгийн Мандал суман дахь Хараа голын гүүрний нэгдүгээр тулгуур нурсан"

Г.Мөрөн, iKon.mn
2023 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Онцгой Байдлын Ерөнхий Газар
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:08 2023/07/08

Сэлэнгэ аймагт бороо үргэлжлэн орсны улмаас Мандал суманд байрлах “Хараа” голын гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур өнөөдөр буюу долдугаар сарын 8-ны өдрийн 14:14 цагт доош нурж голын усанд хүрсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид автомашин болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллаж байна. Тус гүүр нь 1986-1990 онд баригдсан төмөр бетон, найман хундаган суурьтай, есөн дам нуруутай 139 метр урт, 8.8 метр өргөнтэй юм.

Нурсан тулгуур нь Мандал сумаас дөрвөн километр, олон улсын ачаа, тээврийн замаас 44 километр зайтай учраас ойр дөт замыг сонгох, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

15:38 2023/07/08

Хараа голын гүүрээр тээврийн хэрэгсэл болон явган хүн явахыг хориглов

зураг
 
Мандал сумын Засаг даргын Тамгын газар

Сэлэнгэ аймгийн Мандал сумын гүүрээр явган хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоогоод байна. 

Энэ талаар тус сумын Засаг дарга А.Дашзэвэг "Мандал сумыг бусад аймаг, орон нутагтай холбогдог Хараа голын том гүүрэнд аюултай нөхцөл үүслээ. Өглөө 10:50 цагийн үед анхны хотойлт үүссэн. Одоо бол нэлээд хотойсон, аюултай байна. Мандал, Зүүнхараа талаасаа нэгдүгээр тулгуур нь олон хоногийн бороо усны улмаас идэгдсэн. 

Үүний улмаас тээврийн хэрэгсэл зорчих ямар ч боломжгүй болсон тул цагдаагийн хамгаалалтад авч, ирсэн машинуудыг буцааж байна. Иргэд нөхцөл байдлыг ойлгож, машинтайгаа зорчихгүй байхыг хүсье. Үүгээр машин байтугай явган хүн явахад ч эрсдэл үүсэхээр байгаа" гэв.

Иймд Хараа голын том гүүрэнд тээврийн хэрэгслийн болон явган хүний хөдөлгөөнийг хориглосон байна.

18:08 2023/07/08

Сэлэнгэ аймагт бороо үргэлжлэн орсны улмаас Мандал суманд байрлах “Хараа” голын гүүрний найман тулгуур баганын нэгдүгээр тулгуур өнөөдөр буюу долдугаар сарын 8-ны өдрийн 14:14 цагт доош нурж голын усанд хүрсэн.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид автомашин болон явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллаж байна. Тус гүүр нь 1986-1990 онд баригдсан төмөр бетон, найман хундаган суурьтай, есөн дам нуруутай 139 метр урт, 8.8 метр өргөнтэй юм.

Нурсан тулгуур нь Мандал сумаас дөрвөн километр, олон улсын ачаа, тээврийн замаас 44 километр зайтай учраас ойр дөт замыг сонгох, онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
13
Зураг
ХАРАМСАЛТАЙ
8
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ХАХА
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
25 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Matar hochit Dandy kino [103.26.193.35] 2023/7/10
Hohi ni meduu bugsuu ugaahgui bol tegdiin nuhen jorlongoo zasaj saijruul za yu baas sheesendee hutgaldaj amidrahaar burhan hilegnej uurlaad ugaaj ugch bgaan ingeed baasan baasandaa hutgaldaad shn uvduud nyan teegeed mes zasal shaagaad amidraad bj de bas l saran eej chin zoos shaasaar l goy bnuu.
0 | 0 Хариулах
zvvnharaagiin be [202.126.88.216] 2023/7/9
ymr hetsv ym hvn nz zaluudeere ocimr bhd
1 | 0 Хариулах
Зрчин [64.119.23.35] 2023/7/9
Ийм л тендер хийэ бна, энд хийсэн шалгасан хүмүүс 100% буруутай
0 | 1 Хариулах
Хятад солонгос монголын эрлийз цагаач [66.181.161.194] 2023/7/9
Эргүү ац минь 86аас 90онд баригдсан гэж байна! Үхсэний чинь тэндэр ! Хөдөөний халтар цус ойртсон оркоо
5 | 2 Хариулах
Basca Feiza [216.240.71.227] 2023/7/9
сайн байцгаана уу. ***барьсан*** гэх болгоных нь тар нь танигдаж хуурч унаж байх шив.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.160.97] 2023/7/9
Энэ гүүрийг барьсан компаниар хохирлыг төлүүлэх хэрэгтэй!! Эс тэгвээс ийм хульхи гүүр барих явдал тасрахгүй шүү!!!
2 | 2 Хариулах
Ккк [202.126.89.52] 2023/7/9
1989-1990 он гэж байна
0 | 1 Хариулах
Зочин [66.181.160.12] 2023/7/10
1989 он гэхэд хуучин муу модон гүүртэй байсан, бид нутгийн хүүхдүүд мэдэлгүй яах вэ дээ??
1 | 0 Хариулах
Зочин [66.181.160.12] 2023/7/10
Үгүй ээ, 2015 оны үед барьсан юм!!!
1 | 0 Хариулах
kkk [202.9.47.14] 2023/7/9
дам нуруугүй гүүр харагдаад байх юм
0 | 1 Хариулах
kkk [202.9.47.14] 2023/7/9
дам нурууны хүчитгэл дээр тооцоо дутуу харагдаж байгаа биз дээ ядаж л өндөрийн хэмжээ чийгшил авах зайг тооцож болоогүй юм үү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.190.202] 2023/7/8
Хүний амь эрсдээгүй бол яаамай гүүрийг бол засна даа.
3 | 1 Хариулах
Зочин [202.9.46.133] 2023/7/8
Монголд гүүр барьж чаддаг инженер байхгүй гэж нэг хүн хэлэхийг дуулаад толгой руугаа мунаар цохиулах шиг л болсон доо. Хөдөөгүүр нэг жижигхэн горхин дээгүүр хүртэл гүүр тавьчихаж чаддаггүй, хийсэн юмнууд нь нураад уначихдаг. Томоохон гүүрнүүдийг дандаа хятадууд, японууд барьдгийн учир энэ юм.
5 | 4 Хариулах
Latin49 [202.126.88.208] 2023/7/8
200 ih deed surguulitai surguulitaimurtluu ingeneriin chigleleer dagnasan 1 ch surguuli baihgui
1 | 0 Хариулах
Matar hochit Dandy kino [103.26.193.35] 2023/7/10
Tegeed uuruu suraach injener ee umhii dulitraa Ganboldoo
0 | 0 Хариулах
Уянга Мишээл ум маани бадми хум [103.26.193.35] 2023/7/10
Хадам дүү хүүхэн ю.уянга ийнхаа салтааг бариж дийлкү бж бусдийг хэлэхтэйгээ юү инжэнэр ганболдоо.
0 | 0
Зочин [220.157.215.109] 2023/7/8
Бас л баримжаагүй хусах юм аа. Тэр хүн нь хэн ч юм. Хүний бодлоор факт үүсгээд байгаарай та. Хичнээн гүүр бариад хэдий үед баригдаад хэд нь нурсан болоод балай юм донгосч байгаа юм.
3 | 5 Хариулах
kkk [202.9.47.14] 2023/7/9
зүгээр л зүтгэл байхгүй байхгүй юу даа. Дам нуруугаа тэвчээртэй зөв хүчитгэвэл барьж чаддаад байх зүйл уг нь байхгүй. Анхнаасаа бетоны маркаа зөв сонгож бетоны зуурмагаа сайн хийвэл сайн л гүүр байрин а шүү дээ. Чадахгүй бол германы мэргэжилтнүүдээс зөвөлгөө ав
2 | 0 Хариулах
Surgaaliar ariusna [202.126.88.235] 2023/7/8
Extreeme
1 | 1 Хариулах
зочин. [202.9.40.198] 2023/7/8
стандарт бус учраас л 40-хөн жилийн эдэлгээ даахгүй байгаа юм. нөгөө л авилгал, материал хэмнэж хулгайлж луйвардах, ямар ч хяналтгүй барьсаны гор шүү дээ. гүүр бол угаасаа 200 жилийн нормитивтэй байдаг... улаанбаатарын чанаргүй барилгууд 40 жил ч тэсэхгүй... угаасаа туул, сэлбийн гольдрилын замыг тооцохгүй, авилгалаар барьсан учраас.... шунал,-ын нэг илтгүүр.....
7 | 0 Хариулах
Зочин [202.179.21.205] 2023/7/8
Гол нь хориглосны дараа хүмүүс өөр ямар замаар явах вэ ?
2 | 0 Хариулах
Зочин [202.9.40.121] 2023/7/8
Зүүнхараагаас Баруунхараа руу явдаг шороон зам бий.
3 | 0 Хариулах
Зочин [192.82.73.62] 2023/7/8
Авилга гүүр л байж. Цунамид нурсан бол арга байжуу гэхсэн. Стандарт барьж хийсэн бол юу гэж нурах вэ.
14 | 3 Хариулах
🇺🇦🇺🇸🇬🇧🇪🇺🇲🇳🇯🇵🇪🇪🇩🇪 [166.199.172.22] 2023/7/8
Социализмын төгсгөл үеийн халтуурны гүүр байна…мэдээж цемент,арматурын төмрөөс нь бишгүй л хулгайлаа биз,дээрээс нь орц норм,өргөн нарийнаас нь хэмнээ биз….
8 | 1 Хариулах
Нараа [66.181.161.246] 2023/7/8
Тийм
0 | 0 Хариулах