Тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх мэдээллийг БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаа, шинжилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн А.Энхжаргал өгсөн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 21 хувь буюу 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад авсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар
Мөн "Энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны байдлаар БОАЖ-ын сайдын тушаалаар 298 иргэн, ААН-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Мөн өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын нийт 13 аманд газар ашиглахыг хориглосон.
Үргэлжлүүлэн "2023 оны нэгдүгээр сараас эхлэн дагаж мөрдсөн Зөвшөөрлийн тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах асуудлыг тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаж, төсөл сонгон шалгаруулалт явуулах зарчмыг шийдвэрлэх хуулийн зохицуулалт хэрэгжин мөрдөгдөж байгаа.
Энэ оноос эхлэн дахин газар олгохгүй бөгөөд Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн дагуу газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөөг үндэслэн газар олгох зохицуулалт хийсэн байгаа" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!